“Turkish Airline компанийн нислэг ба доромжлол”
2019/05/03
Бидний хэдхэн монголчуудын эрх гадны гэж хэлэгдэх онгоцонд суугаад л зөрчигддөг. Яахав монголын байгаа царай нь л энэ гээд үргэлж дуугуй хараад л өнгөрдөгч энэ удаад тэссэнгүй бичихээс өөр замгүй хэлээ хазаад л дотроо сэмхэн орилоод бичиж байна. УБ- Турк улсын нислэг үйлдэгч авай компани болох Туркиш Эйрлайн компани УБ нислэг үйлдээд 5д жил болж байна. Анхны нисдэгүүд үйлчилгээ болоод харилцааны хувьд маш сайн байсан.
Энэ удаад ТуркишЭйрлайн ээр Кергизтан улсын Бишкекруу хотруу явлаа. Истанбул хотруу нисэхэд замдаа Бишкек дээр зогсож бензин хийдэг юм. Энэ удаад би Бишкекээс Казакстан улсын Алмати хотруу явж байгаа юм. Онгоцоны хамгийн урд суудал багаараа явж байгаа надад оногджээ. Суудлаа бичүүлэхдээ бөөндөө байсан тул хоосон суудал дээр л намайг тавьсан гэсэн үг. Туркишэйрлайн онгоц бидний мэддэгээр бээжин нисдэг 2 эгнээтэй жижиг онгоц байв. Хамгийн урд суусан миний хажуу талд залуухан 2 хос 1ой 5 сартай охины хамт нисэж байсан юм. Хүүхэд ч хөөрөхөд багахан унтах гээд уйлагнаж байгаад л унтчихсан. За ингээд хоол ирэв. Хамгийн урд талд байгаа учраас миний суусан газраас л эхлэж байгаам паста юу? Эсхүл мах уу? pasta or meat? гээд л шууд эхлэх нь тэр… Би ч мах л гэж хэлээд дотроо олон улсын онгоц шууд л мах уу? Гоймон уу? гэж асуухыг сонсоод дотроо гайхаж байлаа. Муулаад байдаг аль ч нислэг эхлээд~ “Сайн байна уу та? Бидэнд өнөөдөр ийм тийм хоол байна! Та юу уух вэ?” гэж асуудаг шүү дээ….
Хажуу талын залуу хосоос маань асуухад ойлгохгүй нилээн самгардаад олон хэлүүлэхээр нь наанаас нь би тийм хоол гэнээ гээд хэд гурван үг хэлээд хоолыг нь сонгож өгөв. Хүүхдийн хоол яах юм бол гэтэл 24 цагийн өмнө захиалах ёстой гэж хэлээд байгаа хоолноосоо өгөхөөр болоод бид ч дуугүй өгсөнийг нь л авсан юм. Хос маань билет бичүүлэхдээ ууг нь хүүхдийн хоол захиалсан шүү дээ гэж хэлэв…. Олон цаг хүүхдээ гар дээрээ тэврээд унтуулах хэцүүг хэн ч л мэддэг шүүдээ. Хоолоо идэх зуураа ээж нь хоолоо идэхгүй байгааг хараад би үйлчлэгчид хүүхдийн ор авахаар захив. Манай 2 ч баяртай байлаа хосууд маань анх удаагаа онгоцонд сууж байгаа нь илт байлаа. Сандал хойшлуулж урагшуулах, ширээ гаргаж өгөхийг зааж өгөөд анх удаа бүгд мэддэггүйнмөө гэхэд харин тийм гээд инээж байлаа. Ор асуугаад 2.40д минут болсон байв би ч ном уншиж явсан учраас хэр удсанаа ч мартаж орхиод одоо болтол ирээгүй байгааг гэнэт санаж ороо ахиад асуулаа. Тэгтэл нэг бүсгүй хүүхэд хэдтэй бэ? л гэж байна. Би 1ой 5 сартай тэгхээр ор авж болно л гэлээ. Онгоцонд 2с доош настай, 8кг с доош жинтэй хүүхдэд ор өгдөг юм ер нь олон улсын нислэгүүд асуулгахгүй олон цаг нисэж байхад авчраад өгчихдөг шүү дээ. За ингээд нэг ууртай үйлчлэгч ирээд өгөх боломжгүй харахад 2с дээш настай хүүхэд байна гэдэг байгаа… Би ч гайхаад үгүй 2 хүрээгүй тээ гэж ээж ааваас ахиж асуугаад 2 хүрээгүй жоохон хүүхэд 8 кг ч хүрэхгүй гээд тайлбарлав…. Гэтэл үйлчлэгч маань өөдөөс өндөр дуу гаргаад хуруугаараа хүнрүү чичлэн чичрээд өгөх боломжгүй гээд л ярьж гарав. Турк бүсгүйг аажуухан ярихыг хүсээд та авчраад өгвөл сайн байнаа гэхэд уурласаар л….
Тухайн үед хүүхэд унтаж байсан учраас. Үйлчлэгч бүсгүй надруу хандан тайлбарлаад байна ойлгож байна уу? Хүүхэд чинь багтахгүй харагдаж байна, гээд л зүтгээд юу ч сонсохгүй уурлаж гарах нь тэр… Миний ч тэвчээр алдарч ядаж хүүхдийг 30 минут хэвтүүлж болохгүй юу? 10цаг нисэх учраас хүүхэд болоод ээж ч ядарна шүү дээ гэтэл уурлаад л нэг юм орондоо яваад авчихах нь тэр. Гол нь хүүхдийн жин 8кг с доош байх ёстой шүү дээ гэтэл авчирсан орон дээр нь охиноо тавиад амрах гэж байхад нөгөө ууртай үйлчлэгч буцаж ирэн ороо буцааж авна гэдэг байгаа.. Би ч гайхаад наад хүмүүс чинь англи хэл ойлгохгүйэ гээд яасан учрыг асуухад би онгоцны капитанаасаа асуулаа хүүхдийн хөл илүү гарсан учраас ороо авмаар байна гэдэг байгаа. Хүүхдийн хөл орноос дээш хэдхэн см цухуйж байлаа.. Арай ч дээ яаж байгаа юм бэ нялх хүүхэд тэгээд л хөл нь дээр харагдахгүй байна гэж хэлэхэд өөдөөс хуруугаараа чичээд би мэдэж байна гээд зогсоо зайгүй орилж гарлаа хүүхдийг ч орилонгоо орноос нь авахуулж орыг нь буцааж хураав. Яагаад гэдэг асуулт? Би гэхэд л зөвхөн Бишкек 2 сая төгрөгөөр нисэж байгаа. 2 хос маань турк улсруу доод тал нь 2 сая 800 гаар билет авсан байж таарна. Гэтэл билетын бүртгэлд хэзээнээ орчихсон нялх хүүхдийн ороо ч хэрэглэх эрхгүй загнуулаад хураалгаж байгааг харахад хүнд санагдсан Би онгоцны үйлчлэгчид хандан…үйлчилгээний талаар бууж байгаад заавал гомдол гаргах болно гэж хэлэхэд тэг тэгээд чи яадаг юм гээд ширэв татаад бөгсөө хаяад явахад зэвүү уур 2 зэрэг хүрээд нь харж байгаараа би гомдол гаргах даа л гаргана хүүхдийн тав тух аюулгүй байдлыг хангаагүйд чинь гэж хэлээд араас нь аажуухан Bitch гээд хэлчихлээ…. Нөгөө хүүхэн чинь өмнө нь миний тайлбарлахыг огт сонсохгүй орилж байснаа гэнэт л нөгөө айхтар англи хараалыг олоод сонсчихож… Тэгсэнээ чи намайг юу гэнээ гээд л орилсоор…. л…. блаллаа…
Яахав тэгж хэлсэн нь миний буруу ч зорчигчдоо долоовор хуруугаараа зогсоо зайгүй жичиж өөд уруугүй орилох эрх түүнд би юу? Дээр нь хүүхдийн ор өгөхгүй шалтаг тоочиж байгааг харахад би яагаад ч дийлэхээргүй сэтгэл төрөв. Бид2 н яриа англи хэл дээр болж байсан тул хойно сууж байсан монголчууд маань уурлаж, дээрлэхэж байгаад нь мөн бухимдаж байсан юм. Их мөнгө төлж байгаа нислэгэнд би биш юм аа гэхэд хүүхдийн тав тухыг ханган үйлчлэх нь зүй ёсны хэрэг үүрэг билээ. Онгоцны үйлчлэгч гэдэг нийт зорчигсдын аюулгүй байдалыг анхаарч бидэнд үйлчилэх ёстой ажил болхоос агаарт хөөрөнгүүтээ бусдыг доромжлох өнгө аястай аяглаж өөрийнх нь машинд ороод суучихсан юм шиг баймааргүйсан. Ингээд нөгөө хүүхэн маань би чамайг капитанд хэлнэ гээд л хүүхэд шиг буцаад гүйгээд орлоо тэгөө л гэлээ… Төд удалгүй нислэгийн бүх баг миний хажууд цугларч цагаан цаасан дээр аюулгүй ажиллагаа, гэнэтийн халдага болоход хэрэгжүүлдэг онгоцны журамыг чангаар уншиж гарав. Энэ журамд заагдсанаар нислэгийн үед зүй бус үйлдэл гаргаж бусдын биед халдах, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, нислэгийн баг болоод үйлчдлэгчдийн биед халдах гэх зэрэг тохиолдолд хийдэг зүйл анги уншиж танилцуулаад томоотой байхгүй бол хүлэх болно гэдгээ хэлэв хаха Би гэдэг хүн террорист болоод хувирчихсан хормын төдийд ардаа 100 гаруй үзэгчидтэй бүгд Монголчууд байлаа онгоцоор нэг… Тэд маань гайхан хараастай ……… Баахан зүйл уншиж дуусаал хамгийн ойрын хотод буулгана мөн дээр нь нислэгийн төлбөр олгохгүй бид хариуцахгүй гэж хэллээ. Инээд хүрээд би хэний ч биед халдаагүй бөгөөд тавьсан шаардлага биелүүлээгүйнхээ төлөө хувийн үзэл бодлоор бусдыг онцгойлон үзэж байгаа бол танд гомдол гаргах болно гэдгээ ахиад хэлж аваад тэртээ тэргүй би хамгийн ойрын буудалд чинь буух юм. Харин энэ хүүхдэд орыг нь өгөөрэй гэж хэллээ. Энэ олон жил 20 гаруй орноор аялж байхдаа хэзээ ч нислэгийн туршид ийм бачуурам гомдол тээж үзсэнгүй. Яахав манай улс тарчигхан санагддаг биз ирэх буцах болгонд нь сааралтсан хөхөрсөн газар шиг ард түмэн нь ч дээрэлхэж болмоор харагддаг байхыг үгүйсгэхгүй. Аюулгүй ажиллагаанд 2с доош насны хүүхдэд тусгай бүс өгдөг юм тэрч байгаагүй мөн хоол болон ороо авж чадсангүй..
Би Турк улсад дуртай ажлаар 10 гаруй удаа очиж байсан учраас маш сайн мэднэ. Хэзээ ч сэтгэл гонсойлгож байсан удаагүй мөн америкт оюутан байхдаа турк найзуудтай дотно нөхөрлөж байсан юм. Сэтгэлд дотно санагддаг энэ улсын иргэн гэж яривал би гадуурхсан болчихно шүү дээ турк хүмүүсийн төсөөлөл зөвхөн энэ бүсгүйгээр өөрчлөгдөхгүй ч бидний үзэж, ангилж, ялгаварлаж, нислэгийн туршид дээрэнгүй өнгө аяс гаргаж байгаа нь огт таалагдсангүй. Энэхүү гомдол оо хэлний мэдлэг дутдагаасаа болж авах ёстой наад захын үйлчилгээгээ авж чадахгүй байгаа олон хүмүүсийн өмнөөс гаргах болно…
Хэсэг явсны охин ч сэрж аав ээжтэй нь буу халав. Хосууд маань охины хамт Турк улсад ажиллахаар явж байгаа гэв. Дундговийн Адаацаг сумаас хотод ирээд хэсэг амьдрах гэж үзэн оюутан болох хүсэлтэй ч боломжгүй учраас сурж чадаагүй гэх 20 гаруйхан настай 2 хос маань амьдралын эрхэнд алсыг нялхтайгаа зорьж ажиллах болсонд нь сэтгэл өмөрч байлаа.. Уугуул аймаг нутаг усыг сонссон би ч бүр балмагдаж баярлах зэрэгцэв. Яагаад гэхээр аав минь Дундговийн Адаацаг сумын харъяат хүн юм. Бага байхаас зуны амралт бүр адаацагруу явж өнгөрдөг байсан надад хамаатан байх ч магадлал гараад ирэв. Асууж гарлаа хэний хүүхдүүд вэ? гээд л би аавыгаа өнгөрсөнөөс хойш нэг ч Адаацаг ороогүй тул хамаатнуудынхаа заримыг нь санаад заримынх нь нэрийг мартсан байв. Олон жилийн өмнө аав маань Дундговьд их зунднаар олон айл өрх мал хуйгаа алдаж зундаа огтон нүүдэллэж ган болоод, өвөлдөө зуд болсноор олон айлууд хотруу ирж байгаа талаар ярьж билээ. Тэр үеэр манай цусан төрөл болох хамаатнууд ч хотруу ирсэн нь бөгөөд 1 хорооллын арын дэнж дээрх гэр хороололд амьдарх болсон талаар сонсож байсан юм. Яагаад ч юм асуумаар санагдаад танайх 1 дүгээр хороололд байсан уу? гээд асуухад тиймээ гэж байдаг шүү… Би ч за бараг бид хамаатан байх нь гээд л хэдүүлээ баярлахад арын суудалын эгч нээрэн миний дүү хамаатан гэдгээ мэдрээд л өмөөрсөн байх гэж хэлэв… Хүний л амьдрал юмдаа гэдэг шиг… Одоогоор бид хамаатан эсэхээ мэдэхгүй ч хамтдаа ниссэн 5 цагт элгэмсэг байх нь л чухал байв. Хоолой ч зангирах шиг нялх хүүхдээ тэврээд ажил хийхээр явж байгааг нь хархаар нулимс урсаад хэрэг алга…. Түрүүний ууртай хүүхэнд гомдсон болж хэсэг наанаа инээж нууцаар нулимсаа арчсаар яг одоо бид Бишкект газардаж байна…
Та 3 таа эрүүл энхийг хүсэн, хүссэн зорилгоо биелүүлээд Нутгийн зүг жолоо залахын ерөөл дэвшүүлье
Б.Цэцэг
Зочин · 2019/05/04
Лалын шашинтай лалрууд байгаа шүү?
Зочин · 2019/05/04
Монголд байгаа түрк айрлайн нийгэм сэжигтэй байгууллага УБ тѳлѳлѳгч газар анхаар ажилчид адгуус Бодит түүх надтай холбогдож Болон шүү анхаар ????????????????????
sergelen · 2019/05/04
Яг үнэн түркүүд даврааж хэзээч болохгүй түрк хүн архаар ?????????????????????
sergelen · 2019/05/04
Түркууд ѳмхий пйздаа үнэн шүү бодит түүх надтай холбогдож болон шүү монголд хэдэн мянга түркүүд би түрк хүн шууд бууд аланшүүү ????
sergelen · 2019/05/04
монголд байгаа түрк хоол газар мазар түрк айрланес бүгдийн монголоос хѳѳж байна нэн даруу зайлцгаан уу ???? хүн биш адгуус бодьт түүх надтай холбогдож шүү
Зочин · 2019/05/04
Түрк айрлонес монголд ажилчид бүгд адгуус хүн биш хагс зэрлэг адгуус зайл пйздаанууд бүгд пйздаа
Зочин · 2019/05/04
Түрк пйздаа аланшүү хулмастай түркууд ѳмхий түрк лаларуудьг анхаар ????
Сэргэлэн · 2019/05/04
Монголд байгаа түрк айрлонес үйл ажилгаа зогсоо нэн даруу ??????? Түрк айр ажилчид бүгэд хүн биш адгуус үнэн шүү ????????????????????
Zochin · 2019/05/04
Harin ch heltei hun taarch,manaihan gadni aviakompani nislegeer yavahlaaraa deerhluuleed l yavj haragdag,harin ooriin ongotsondoo esregeeree ih deerelhuu bolchihdog uym daa kk
Зочин · 2019/05/03
laliin shashintai turkuud bol europiin hyataduud, yag adilhan ash avirtai hamgiin hogiin huni chanar muutai humuus mash olon mongol irgediin erh zorchigdoj bdag gazar ene buhen bas manai baruun aimgiin humuust talagdahgyi bh gehde ted l turk metiin balai laliin ulsuudiin beko gh metiin balai brandiig europiin nomer 1 brand gj boddog bh
Зочин · 2019/05/03
Үхэр мояа хүссэнээрээ онгоцонд явна гэж бодсон уу
Зочин · 2019/05/03
Туркуудыг даврааж болохгүй бусад Монголчууд яагаад дуугай явав дутагдалын хажуугаар дуугай өнгөрөхгүй шүү Монголчуудаа.
Tsetseg Byambad! · 2019/05/03
Ямарч авиа компанид аюулгүйн дүрэм гэж бий. Ой 5 сартай хүүхэд яасан ч онгоцны оронд багтахгүй шүү дээ. Хүүхдийн сагсыг онгоцны хананд бэхэлдэг, хана өөрөө даацын хязгаартай байдаг. Даац хэтэрсэн сагс эвдэрч хүүхэд бэртэх эрсдэлтэй ялангуяа агаарын хүчтэй урсгалд орсон үед энэ бүр ч аюултай ! Хүүхдийн хоол, ор гэх мэт онцгой захиалгыг онгоц нисэхээс 48 цагын өмнө тийз бичигч агентаар дамжуулан захиалсан байх ёстой. Онгоцонд энэ бүхэн бэлэн байж байдаггүй, өөрөөр хэлбэл онгоцонд хүүхдийн хоолыг тэр дор нь бэлтгэх боломжгүй. Онгоцны үйлчлэгч муухай харилцсан байна энэ буруу! гэвч Цэцэг Бямба ч бас тавьсан шаардлагыг нь хүлээж аваагүй гэж харагдаж байна. Зорчигчийг хүлэх сануулга өгөн, аюулгүй ажиллагааг багаараа ирэн танцилцуулах дээрээ тулсан гэхээр энэ бүсгүй бас нилээдгүй асуудал үүсгэсэн л гэж харагдаж байна. Онгоцон дахь хүүхдийн орны нийтлэг дүрэм үүнийг зүгээр гүүглээс хайхад л харагдана. Жин 9кг-с хэтрэхгүй, орны хэмжээс 30x70см. Ой 5 сартай хүүхэд дундажаар 9кг-с хүнд байна, хөл нь илүү гарсан гэхээр урт нь хүртэл хэтэрсэн байна шүү дээ. АГААРТ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ХАМГИЙН ЧУХАЛ!