Би эсвэл буцаж нийлэх гэсэн буруу сонголт хийчив үү
2019/05/03
Би нөхрөөсөө салаад 1 жил болж байна. Харин одоо бол буцаад нийлж байгаа юм аа. Хоорондоо бүхий л асуудал ярилцаж уудалсан. Гэхдээ нэг асуудал гэвэл Дүү дүү гэж явж байсан эмэгтэй дүүтэйгээ нөхөр минь салсан байх хугацаандаа хэд хэд унтчихсан юм байна.
Тэрийгээ надад өчигдөр шөнө ярилцаж байхдаа хэлсэн юм. Амьдарч эхэлсэн хойноо хэлж байснаас амьдрахаасаа өмнө нь муу сайнаа мэдэлцэе гээд нууж хаалгүй нууц зүйлээ хэллээ. Дахиж тэрэнтэй холбоогүй байна, уулзахгүй харьцахгүй, ярихгүй байна аа гэсэн мөртлө мэссэнжэр кодоо өгчих үү би юу бичиж байсныг чинь уншая, хэрүүл уруул хийхгүй гээд байхад дараа нь өгье зохицуулах асуудал байгаа, хугацаа өгөөч гэх юм. Дээрээс нь намайг мэссэнжэр блок хийсэн байсан мөртлө урьд шөнө бүүр фб блок хийчихсэн байх юм. Бүүр сэтгэл тавгүйрхээд явчихлаа. Би эсвэл буцаж нийлэх гэсэн буруу сонголт хийчихсэн юм болов уу, яавал дээр бэ санаа бодлоо хэлээч
egch · 2019/05/06
butsaj suugaad saihan amidarsan amidral bdaggyi iym daa odoo ch ta 2 ev zuigee olj chadaagyi l bga iym bn.
Зочин · 2019/05/03
Хичнээн нөхөр чинь байсан ч гэсэн хүний хувийн асуудал руу ороод хэрэггүй. Бас хэн нь юу хийсэн яасанаа ярилцах хэрэггүй л бсн юм. Эвлэрвэл юу ч мэдэхгүй эвлэрээд салбал бие биенээ зовоолгүй салсан нь дээр...