2019 оны 05 дугаар сарын 12-ны 08-20 цаг хүртэл

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

  2019 оны 05 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас,  нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр байна. Дархадын хотгор,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон говь, талын нутаг Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр 10-12 градус дулаан байна.

 

 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.