Сайн уу нэрийг маань нууцлаад өгөөрэй, яахаа мэдэхгүй та нараасаа зөвөлгөө авах гэсэн юм аа. Нэг тийм ойлгомжгүй харилцаа байх юмаа.

Нэгэн цагт бүхнээ зориулж хүүхдийн нь хүртэл гаргах гээд томоо гэдэстэй байхад хаяад өөр хүүхэн дагаад явж билээ. Надад хэцүү цаг нулимстай өдрүүд зөндөө байсан. Амиа хорлоод үхчихмээр амьдралд өвдөг сөхөрмөөр байсан ч хүүхдээ хараад бүхнийг тэвчээл одоо хүртэл явж байна. Нөхрийг минь дагуулаад нялх биетэй намайг элдвээр доромжилсон тэр хүүхэнд би голдоо ортол гомддог. Охин маань одоо ой гарантай юмаа, цэцэрлэгт өгөөд өөрөө ч ажилдаа ороод зүрхний минь шарх одоо л жоохон анигдаж байхад гэнэт гарж ирээл та 2-гоо санаад байна, уулзмаар байна гээд л бид 2 дээр ирсэн. Охиноо тэврээл зөндөө уйлсан тэгэхээр нь бас өрөвдөөд буцаад нийлэх гээд байгаа юм уу гэхээр бас үгүй ч юм шиг яваад алга болчино. Таг чиг байж байгаа л удалгүй хүрээд ирнэ, чамайг алдахыг хүсдэггүй л гэдэг хардаж сэрдээд байдаг хэрнээ заримдаа би хүүхдээ авая, чи амьдралаа бодооч гэж байх шиг.

Яах ёстой юм бол оо, үнэндээ охиныгоо зөндөө өрөвддөг. Хүний хүүхдүүд аавдаа эрхлээд явж байгааг нь хараад аавтай нь байлгахыг хүсдэг. Аав нь тэврээд сууж байхыг харахаар сайхан санагддаг. Надад уулзаж учирдаг хүн амьтан байхгүй. Тэр нөгөө хүүхэндээ болохоороо миний хажууд хүртэл утсаар хэлж байсан. Эхнэр хүүхэддээ хайртай гээд тэр нь салж өгдөггүй доромжлуулчаа л наалдаад байдаг нь юуных юм бол доо. Хэнийх нь буруу юм сүүлдээ бүүр өөрийгөө ч буруутгах шиг . Хэцүү бүхнээ туулаад гарснаа бодоод мартаад сайхан амьдрах хангалттай хүч чадал байна. Даанч салж өгдөггүй зууралдаал байдаг, үнэндээ залхаж байна.