Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь "Гурван охин" хамтлагийн урлагт хүч үзэх эхлэл нь тавигдаж өгсөн гэдэг. Тус хамтлаг байгуулагдаад нэлээдгүй он жилийг үдэж буй. Тус хамтлагийн дуучин Г.Анхмаа сүүлийн үед бие даасан уран бүтээлээ туурвихаар төлөвлөсөн гэдгээ дуулгаад амжсан. Тэрээр хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээгээд авсан удаатай. Түүнийг урлагийн хүн болоход нь ээж нь ихээхэн нөлөөлсөн ажээ.

"Ээж минь хөгжим бүжгийн коллежийн багш учраас намайг бүүр багаас минь төрөл бүрийн тэмцээн уралдаанд их оролцуулдаг байсан. Анх 5 настай байхдаа “Ирээдүйн одод” тэмцээнд орж мөнгөн медаль авч, Томчуудын ангилалд нь Номин Талстын Хаянаа ах алтан медаль авч байсан хөөрхөн дурсамж бий. Дунд сургуульд ч гэсэн төгөлдөр хуурчийн ангид сурч урлагийн ертөнцөд ойрхон байсан минь 3 охин хамтлагт ороход нөлөөлсөн. Манай хамтлагийн Соло Ану хоёр манай дээд ангийнхан байсан. Гэр бүл маань багаас минь урлагт маш ойрхон өсгөсөн учраас би энэ салбартаа л насан туршдаа үнэнч байж, хөгжүүлэхэд өөрийнхөө чадлыг дайчлан ажиллах болов уу даа. Ер нь хэзээ ч  өөр салбарт ажиллана гэдэгт өөрийгөө төсөөлж чаддаггүй шүү" хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаж байжээ.

Багаасаа урлагт хүчин зүтгэж яваа дууч бүсгүйн өөрчлөлтийг гэрэл зургаас нь сонирхоё. 

О.Ариун