Өрнийн зурхай: Эрүүл мэнддээ анхаараарай
2019/07/22
Хонь
Од гараг та бүхэнд онцгой мэдрэмж хайрлана. Энэ мэдрэмжийн ачаар хонинуудын хувийн болон ажлын харилцаа ээлтай сайхан өрнөнө. Анд нөхдийн харилцаа, ажил хэргийн гэрээнд хариуцлагатай хандаарай. Амьдралаа сайжруулах сайхан боломжийг бүү алда.
Үхэр
Хямралтай өдөр. Хуурагдах магадлалтай. Сайн, муу бүх хүсэл, бодол чинь амьдралд хэрэгжиж магадгүй. Бодол санаагаа хянаж, тэвчээртэй байгаарай. Ойр дотнын хүмүүсээсээ тэдний хүч чадлаас хэтэрсэн зүйл шаардаж болохгүй. Тэдний хайр энэрлийг байгаа чигээр нь хүлээн ав.
Ихэр
Нэг дайралтаар зорилгоо биелүүлэх сэтгэл санааны хүчтэй өдөр. Илүү дутуу зүйлнүүдээсээ сал. Тохиолдлын хүмүүстэй харилцаж хэрэггүй. Хэрэв та өөрийгөө болон орчин тойрноо өөрчилж чадахгүй байгаа бол хувь заяандаа гомдолгүй, сөрөг бодол санаагаа дараарай. Байдлыг засахыг хичээ.
Мэлхий
Уран бүтээлч идэвх гаргах юм бол өнөөдөр таны бүх ажил бүтнэ. Эрдэм мэдлэг олж, юуг ч сурч чадах өдөр. Өнөөдөр мэлхийнүүд хурц ухаан, сэргэлэн чанараараа бусдаас онцгойрно. Маш хэцүү, ээдрээтэй хэргээс ч тэд мултарч чадна. Гадаад оронтой харилцаа тогтооход ээлтэй. Гэхдээ хэт өөдрөг санал, том амлалттай хүнээс зайгаа бариарай.
Арслан
Гэр бүлийн хайр халамжинд умбах, эсвэл гэр бүлтэй болоход таатай. Ямар нэг зүйл төлөвлөж, байшин барих, худалдаа наймаа хийхэд сайн. Зуны амралттай байлаа ч гэсэн ажил хэргээ сайн хий. Хэрэгтэй мэдээлэл, эд зүйлсийг бэлтгэхгүй бол та том ажил алдана.
Охин
Танд хүнд сонголт тулгарна. Ямар ч аргагүй тул сандарч тэвдэх болно. Биеэ барьж, тайван бай. Шийдэгдэшгүй асуудал гэж үгүй.
Жинлүүр
Бүх хүн таныг захирах гээд байгаа мэт санагдана. Харин та хүний эрхэнд байхыг хүсэхгүй тул бослого гаргана. Гэхдээ үзэл бодлоо хатуу хэлж хэрэггүй. Та тайван байх тусам таны үгийг хүмүүс сонсоно.
Хилэнц
Хувийн амьдралд таагүй өдөр. Хилэнцүүдийн хайр дурлалын асуудал бүтэлгүй тул сэтгэлийн хямралд орно. Эртний, цаг хугацаагаар шалгагдсан нөхөрлөл ч өнөөдөр танд зовлон л авчирна. Ойр дотнын хүмүүс чинь таныг улам хямралд оруулна. Энэ өдөр ихийг хийх гэж зүтгэх биш байгаа зүйлээ хамгаалж өнгөрүүлэх хэрэгтэй.
Нум
Мэргэжлийн ажилдаа амжилт олж, албан тушаал ахих өдөр. Ажил хамт олноос тань ахмад настнууд танд дэмжлэг үзүүлж, туслана. Ахмад найз болон аав ээжийнхээ үгэнд ор.
Матар
Хүссэн зорилгодоо хүрэх гэж маш их хөдөлмөрлөнө. Зорилгоосоо татгалзвал та хүч чадал, хөрөнгө мөнгөө авч үлдэж чадна. Амьдралын одоогийн байдалд чинь аль нь хэрэгтэй гэж бодож байгаагаа сонгоорой. Хэрэв сонгож чадахгүй байвал найз нөхдөөсөө асуу.
Хумх
Энэ өдөр танд эрх чөлөө, үнэнч нөхөрлөлийг бэлэглэнэ. Өнөөдөр та мэдрэлийн систем, нүдээ эмчлүүлэх болно. Усанд ойрхон байх нь ээлтэй.
Загас
Эрүүл мэндэд ээлгүй өдөр. Буруу эмчилгээ хийлгэбэл өвчин архагших тул туршлагатай сайн эмчид үзүүлээрэй. Болгоомжтой байх өдөр.