Та 14 хоногийн туршид дараах хоолны дэгийг барьвал 7-9 кг турах боломжтой. Хоолны хооронд уснаас өөр зүйл идэж ууж болохгүй. Өдөрт дор хаяж 8 аяга буюу 2 литр ус уух шаардлагатай. Талх, гурилан бүтээгдэхүүн, чихэр, давс, согтууруулах ундаа зэргийг хориглоно.

Мөн энэ дэглэмийг жилд 1 л удаа барих ёстой бөгөөд, нэг жилийн дотор олон давтвал бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх болно. Нэг ёсондоо таны хоолоо шингээх чадвар муудна гэсэн үг.  

 

 

1 дэх өдөр 

Өглөө: Хар кофе

 

Өдөр: Чанасан өндөг хоёр ширхэг, Ургамлын тостой шинэ байцааны салат, нэг аяга томатны шүүс буюу нэг ширхэг улаан лооль
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат

2 дахь өдөр 

 

Өглөө: Хар кофе, хатаасан талх

 

Өдөр: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат
Орой: Чанасан үхрийн мах 200 гр, нэг аяга тараг

3 дахь өдөр 

 

Өглөө: Хар кофе

 

Өдөр: Түүхий өндөг гурван ширхэг, Чанасан лууван /ургамлын тостой, 150 гр хатаасан бяслаг
Орой: Алим

4 дэх өдөр 

 

Өглөө: Хар кофе

 

Өдөр: Шарсан яншуй, Пастерникийн ургамлын тостой салат, Алим
Орой: хоёр ширхэг чанасан өндөг, Чанасан үхрийн мах 200гр, Ургамлын тостой байцааны салат

5 дахь өдөр 

 

Өглөө: Түүхий лууванг үрж, нимбэгийн шүүсээр амтална

 

Өдөр: Чанасан буюу шарсан загас 500 гр, нэг аяга томатны шүүс
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат

6 дахь өдөр 

 

Өглөө: Хар кофе

 

Өдөр: Тахианы мах 500 гр, Түүхий лууван буюу байцааны салат
Орой: Чанасан өндөг хоёр ширхэг, Түүхий луувангийн салат

7 дахь өдөр 

 

Өглөө: Цай

 

Өдөр: Чанасан үхрийн мах 200гр, Дуртай жимс
Орой: Гурав дахиас бусад өдрийн оройн хоолны цэснээс сонгож иднэ.

 

Жингээ хассаны дараа хэт их идэхээс сэргийлж, эрүүл зөв хооллосоор байвал 2-3 жилийн дотор буцаж таргалахгүй.