Эр хүн 5-10 жил хамт амьдарсан хүнээ хаяж яваад, танилцаад 6 сар болж байгаа хүнтэйгээ гэрлэхийг би харж байсан. Тэгээд бүр салсан хүнийхээ гуйдаг байсан бүх зүйлийг түүндээ зориулдаг.

Юу гэх гээд байна вэ гэвэл, эрчүүдээс ямар байх ёстойг нь гуйгаад эсвэл заагаад хэрэггүй! Тэд сонсож байдаг. Гуйгаад байгаа тэр эр хүн чинь болохгүй байгаа шалтгаан нь чи түүний хамт байхыг хүсдэг эмэгтэй нь биш! Хүмүүс хүссэн хүнийхээ төлөө л өөрчлөгддөг юм .