266 сая төгрөгний хахууль авсан М.Сономпилын давж заалдах шатны шүүх хурал болно
2019/10/08
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "...албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "...хахууль авсан..." гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Түүнийг 266 сая төгрөг авсан гэх хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний өргөдлийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 09:00 цагт хэлэлцэх юм. Түүнийг эрүүгийн хуулийн 22.4.4-т зааснаар яллаж байгаа юм. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл.Хахууль авах: "4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заажээ.
М.Сономпил хэргийг задалж, мөрдөн байцаалтад буцаах саналтай байгаа гэх мэдээлэл байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх бөгөөд яллагдагчаар нэмж хүн татуулах саналтай байгаа аж.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Зоч · 2019/10/10
Сайд дарга байсан хүмүүс бүгдээрээ идэж уусан байх юм аа, яана даа, Сономпилийг дагаж далдаганаж байсан нөхдүүд юу бодож суудаг бол
Зочин · 2019/10/09
Угаасаа л авилгач амьтан ш дээ? Ардчиллыхан авилга авахгүй хулгай хийхгүйгээр амьдарч чаддагггүй улаан луйварчид ёстойл алуулж байхдаа таарсан лаларууд байдагийн
Зочин · 2019/10/08
хөөрхий ядарсан амьтан бэ хэдэн тэрбумууд бол яагаачгүй л сууцгааж байна
зочин · 2019/10/08
энэ хүний ял багадаад давж байгаа юм бна бүх хөрөнгиийн хурааж ялыгн нэм авилгачдад сургамж болог
Туршлагатай гэмт хэрэгтэн · 2019/10/08
Энэ Сономпил гэж бүүр туршлагатай гэмт хэрэгтэн. Хахууль авсан нь яах аргагүй үнэн шүү дээ. Тэгээд одоо хэргээ задлана, давж заалдана, нэмж гэрч татна гэх шиг хуулиар тоглож эхэлнэх нь шив дээ. Бүүр нэг цаанаасаа "увс гаралтай" шаар болох нь мэдэгдээд байна.