Энэ эрхэмийг хараад та бүхэн таньж буй биз ээ. СТА, жүжигчин Б.Навчаа “Хэцүү анги”, “Помогите нам”, “Би эмэгтэй хүн”, “Гоёлын даашинз”, “Рашаантын 18”,  “Ларьдма” зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг олж авсан нэгэн. Муухан эр хүнээс дээр хэмээн түүнийг ойр дотныхон нь дүгнэдэг юм байна лээ. Тэгвэл сүүлийн үед түүний дургүйг мэргэжлийн бус жүжигчид  хүргэсэн бололтой.

"Нэг кинонд тоглоод жүжигчин нэр зүүж байгаа бол жүжигчний мэргэжил хэрэггүй юм биш үү. Би лав кинондоо сайн дурын уран сайханч авдаггүй" хэмээв. Түүний эл үгийг зарим нэг нь ихээхэн дэмжиж байгаа бөгөөд хэт өөрсдийгөө өндөрт өргөсөн мэргэжлийн бусчууд хөрсөн дээр буух болсныг онож хэллээ гэж сайшааж байна.