Ц.Ариунаа: Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс хохирогчдын холбоонд хандахаас өөр арга байсангүй
2014/03/30
“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд маш ховор төрлийн эдгэшгүй хавдартай болж, нас минь богиноссон
“Herbalife” гэдэг чимээгүй алуурчин хэдхэн монголчуудыг цааш харуулсаар байх уу! гэх нийтлэлийг анх уншаад хэн бүхний толгойд айж сэрэмжлэхээс илүүтэй “Энэ сэтгүүлчид эрээн цаастай сонингоо зарах гэж арай муухай үгээр бусдын босгож ирсэн бизнесийг сүнсгүй гүтгэх юм. Чимээгүй алуурчин нь ч юу вэ, зарим хүний биед харшил өгч, бага зэргийн өөрчлөлт орсон биз. Хэрвээ хүний биед хортой, аминд хүрдэг ургамлын бэлдмэл байсан бол төрөөс аль эрт хаах байсан шүү дээ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Цагдаа хүчнийхэн гээд энэ олон төрийн байгууллага гараа хумхиад зүгээр хараад суухгүй нь лавтай” гэсэн бодол төрж байв. Ядаж Ардчиллын өлгий нутаг Америкт “Herbalife” байсаар гуч дөчин жил оршин тогтносон шүү дээ гэсэн бодол хөвөрнө. Энэ бодол минь “Herbalife”-ийн хохирогчдыг уулзах газраа иртэл сэтгэлд минь гүн бат байлаа.
Гэтэл царай нь цонхийж цайсан таван хүн орж ирэв. Нас нь 40-45 насных болов уу гэмээр хоёр эрэгтэй, гурван эмэгтэй. Тэдэнтэй удаан ярилцаж, нулимс цэлэлзсэн гунигтай нүд, хоолой нь тасалдах гомдолтой дуу чухам үнэнийг хэлж байгааг мэдэрсэн юм. “Herbalife”-ийн БАД-ын бизнес нь гараас гар дамждаг, сүлжээ хэлбэрээр нууц байдалд хүн элсүүлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа явуулдаггүй, мөн клубынхээ үүдэнд хаяг, адресаа тавьж байгаагүй нь эцэстээ өөрсдийн хохирогчдоос нуугдаж, тэднийг нэгдэж тэмцэхээс урьдчилан сэргийлж байсан хэрэг болохыг хожуу ойлгосон юм. Тэдний яриан дунд ганц нэг хохирсон хүмүүс урд нь “Herbalife”-тэй тэмцэл хийгээд хүчин мөхөсдөж байв. Хуучин МАХН буюу өнөөгийн Ардын намынхан эрх мэдлийг атгаж байхад та нарын үгийг төр засаг нохой хуцаж байгаагаас дор хүлээж авна хэмээн “Herbalife”-ийн босс хүүхнүүд даналзаж байсан гэнэ. Миний өөдөөс таван хохирогч цугаараа “Гагцхүү үнэнийг ард түмэнд хүргэж өгөхийг гуйж байна. Бас цаана нь гомдолтой өчнөөн хохирогчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандана” гэцгээв. Тэд эрүүл мэндээрээ нөхөж баршгүйгээр хохирсон. Балбар, Дамдин нар бөөрөө солиулсан, Ц.Ариунаа гэх эмэгтэй Монголд анх удаа өөхөн эдийн хавдар гэдэг оноштой шаналж, байнга эмчийн хяналтанд явдаг аж. Үлдсэн хоёр эмэгтэйн нэг нь “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ходоод нь дотроосоо шохойжсон, нөгөө бүсгүй нь Хятадад элгээ солиулсан байлаа. Ингээд “Herbalife”-ийн хохирогч Ц.Ариунаагийн яриаг хүргэе.
-Танд ямар ямар бүтээгдэхүүн санал болгож байв. Хэдий хэрийн хугацааны дараа та өвдөж эхэлсэн бэ?
-Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг жил гаруй хэрэглэсэн. Клубынхээ багш нарын зөвлөснөөр коктейль, “Формула-1”, “Формула-2”, Терможидекс цай, алэо, лайн, целлозин зэргийг хэрэглэж байсан. Эхлээд үнэхээр сайхан болж байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Гэтэл үнэндээ цаагуураа биеийг “идэж” байсан. Жил гаруй хэрэглээд би өөхөн эдийн хавдар гэсэн өвчин туссанаа мэдэж, Хавдар судлалын төвд хагалгаанд орсон. Намайг анх үзсэн эмч ердөө хоёр сарын настай гэж хэлж байсан. Миний өвчин Монголд бүртгэгдээгүй өвчин байсан. Гэхдээ л амьдралын төлөө зүтгэж, хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч миний хавдар дахих магадлал маш өндөр. Анх хагалгаанд ороход эмч нар “Ямар нэгэн биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг үү” гэж асуусан. Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэгээ хэлэхэд “Яах гэж тийм баталгаагүй юм хэрэглэдэг юм бэ” гэж хэлж байсан. Тухайн үед эрүүл саруул биетэй байна гэж бодож л хэрэглэж байсан болохоос ийм хортойгоор нөлөөлнө гэж бодоогүй байсан болохоор үнэхээр шоконд орсон. Ингээд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж, анагаах ухаанаар явсан даа. Үүнийхээ хүчээр өдгөө химийн эмчилгээ хийлгэж өдөр хоногийг аргацааж явна даа. Химийн эмчилгээ хийлгэснээр үс маш их унаж, бууралтах болсон.
-Энэ олон бүтээгдэ¬хүүнийг нэг дор хэрэглэх юм уу. Ямар нэгэн байдлаар тэдэн цагт, тийм бэлдмэлээ уу гэсэн заавар зөвлөгөө өгч байв уу?
-Яг тухайлсан тийм нарийн зүйл хэлж өгөхгүй. Энэ олон бүтээгдэхүүнийг нэг дор л хэрэглэж байсан. Найз маань анх санал болгоод “Биеийн дархлааг нэмэгдүүлдэг, сайн бүтээгдэхүүн” гээд байхаар нь анх очиж байсан. Гэтэл ердөө жилийн дараа эрүүлжих нь байтугай хавдар, тэр тусмаа ховор тохиолддог мэдрэл дагаж өвчилдөг өөхөн эдийн хавдар туссан нь гайхалтай.Хэдийгээр хавдрын хагалгаанд орж авахуулсан ч гэлээ миний бие төдийлөн дээрдэхгүй байгаа. Одоо дотор эрхтэн бүгд өвдөж, биеийн дархлаа маш муудсан. Байнгын эмчилгээ асаргаанд байдаг. Богино настай болсон байна даа гэж бодож явдаг. Хаа хамаагүй баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэсний маань гор ингэж л гарлаа. Тийм болохоор би бусдад сургамж болох үүднээс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс татгалзаарай гэж хүмүүст хэлэхийн тулд Хохирогчдын холбоонд хандаж байгаа юм.
-Мэдрэл дагасан хавдар гэдгээ яаж мэдсэн бэ. “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс өвдөхөөр ямар нэгэн онош гардаггүй гэдэг?
-Яг үнэн. Би бие өвдөөд эмнэлгээр зөндөө явсан. Өгөөгүй шинжилгээ байхгүй. Томографт хүртэл үзүүлэхэд ямар ч хавдрын шинж тэмдэг илрэхгүй байсан. Эмч нар хүртэл сүүлдээ гайхаж байсан. Онош тодорхойгүй болохоор эмч нар гэрт гаргачихсан байсан. Ингээд хөнгөвчлөх эмчилгээнд нь хамрагдаад дахин явж байж оношоо гаргуулсан. Гэхдээ л үүнд эмч нар 100 хувийн онош өгч чадахгүй байгаа. Мэдрэл дагасан хавдар байна гэсэн. Тэгэхээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг тархи, толгойнд нөлөөлдөг юм байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Миний толгой энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд маш их өвддөг болсон. Одоо маш мартамхай болоод байгаа.
-Энэ талаараа клубынхээ багш нарт хэлж үзсэн үү. Тэд юу гэж хэлэх юм?
-Хэлсээн, хэлсэн. Тэд “Манай бүтээгдэхүүн ямар нэгэн гаж нөлөөтэй биш. Усаа сайн уу, шингэн чинь дутагдаж байна, наад бэлдмэлүүдээ л уугаад бай” гэж зөвлөдөг байсан.
-Одоо таны биеийн байдал ямархуу байгаа вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?
-Ер нь тааруухан талдаа. Өвдөхгүй эрхтэн ч гэж байхгүй болсон. Бүх эрхтэн өөрчлөлт өгчихсөн. “Herbalife”-ийг хэрэглэхээс өмнө шинжилгээ өгч байхад элэг, бөөр ямар ч өөрчлөлтгүй гарч байсан. Гэтэл одоо өвдөөгүй эрхтэн гэж алга. Ялангуяа дотор таван цулд маш их өөрчлөлт өгсөн. Иймд байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Бас хавдрын эмчийн хяналтанд байгаа. Анх бие өвдөхөд шинжилгээ өгөхөд элэг, бөөр сайн гараад л байсан. Яг юунаас болж өвдөөд байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Одоо бол миний бие ядрангуй, тайван биш, наад зах нь гэхэд сайхан унтаж амарч чадахгүй болсон. Иймд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс хохирогчдын холбоонд хандахаас өөр арга байсангүй.
-Тэгэхээр цаашид та “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг төр, засгаас хэрхэн яаж зохицуулаасай гэж хүсч байна вэ?
-Миний хувьд ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг төр, засгаас хориглоосой л гэж хүсч байна. Сайхан сайхан охид, залуус хэрэглээд эрүүл мэндээрээ битгий хохироосой л гэж бодож байна даа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд бид нар ингээд эрүүл мэндээрээ хохирч байгаа юм чинь хэзээ нэгэн цагт тэд ч өвчлөхийг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Тэгэхээр хохирогчид удахгүй нэгдэж, “Herbalife” -ийн бүтээгдэхүүнүүдийг Монголд хориглох хүртэл тэмцэх гэж байгаа юм билээ. Та энэ тэмцэлд нэгдэх үү?
-Нэгдэнэ ээ. Өөрийн биеэр оролцож тэмцэнэ гэж бодож байна.
Жич: Дараа дараагийн хохирогчдыг бид цаг алдалгүй сонин хэвлэл, сайт, телевизээр хүргэх болно. Тун удахгүй хохирогчид хэвлэлийн хурал зарлаж, голлох телевизүүдээр нэвтрүүлэг хийж, ард түмэнд цорын ганц үнэнийг хүргэнэ. Төр засагт асуудлыг тавьж, “Herbalife”-ийг Монголоос гаргах хүртэл хуулийн хүрээнд тэмцэл өрнүүлэх болно. Хохирогчдыг нам дарахын тулд “Herbalife”-ийн Монгол дахь салбарынхан таньж мэдэхгүй еврей, цагаан арьстнуудын гоё үгтэй үнэнээс гажсан ярилцлагуудыг зарим сайтад тавьж, мэдэгдэл гаргаж байгаа. Энэхүү ярилцагыг уншсан та бүхэн цус нэгт монгол хохирогчдыхоо үгэнд итгэх үү, бүгдийг зоосны нүхээр харж буй “Herbalife”-ийн сүлжээнийхэнд итгэх үү гэдгээ бодоорой. Ямагт сонголт таных байх болно.
Баясгалан · 2019/08/06
Та нар хэзээ ч гаргаж чадахгүй новшнуудаа
zochin · 2018/12/27
bi yrooso oilgohgvi bna neg heseg n sain gej baihad zarim n hortoi hunii bieiin ed es uhuuldeg geed bhii yg unen medeelel
Dr vivian · 2017/01/06
Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу? Та худалдах боломжийг хайж байна доош улмаас санхүүгийн завсарлага мөнгө таны бөөр, та юу мэдэхгүй байна хийж, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид танд сайн хэмжээг санал болгож болно чиний Бөөр. Миний нэр доктор Келвин Аполлон бөөр нь Бөөрний эмч байна байна эмнэлгийн departmen. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн, бас бид байна амьд нь хамт бөөр худалдан авах, шилжүүлэн шийдвэрлэх холбогдох донор. Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ-д байрлаж байна Малайз. Та бөөрний-ийн худалдах, худалдан авах сонирхолтой байгаа бол байхгүй бол уу и-мэйлээр бидэнтэй холбогдоорой. [email protected], эсвэл надад +2348143840335 WhatsApp И-мэйл: [email protected]
Зочин · 2016/09/07
Та эрүүл мэндийн зардал, эсхүл төлөх өр буюу санхүүгийн задарсны байдалд бэлэн мөнгө босгох хэрэгтэй юу? Түр хүлээнэ үү! Уг тохируулгыг өөрийн бөөр зарж авч үзье. Хэрэв та өөрийн бөөр худалдах хүсэлтэй бол бидэнд immediately.A бөөрний $ 908,000.00US доллар нь хамгийн их хэмжээгээр худалдан авч байна today.Message. Үндэсний суурь одоогоор эрүүл бөөр худалдан авч байна. Миний нэр доктор colllins юм, бөөр Үндэсний эмнэлэгт Бөөрний эмч байна. Манай эмнэлэг Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд бид ч бас нэг нь харгалзах хандивлагч амьдарч байгаа нь худалдан авах, бөөр шилжүүлэн шийдвэрлэх. [email protected]: Та худалдах, худалдан авах бөөрний-ийн И-мэйл-ээр бидэнтэй холбогдоорой байхгүй бол уу сонирхож байгаа бол бид Энэтхэг, Канад, Их Британи, Турк, АНУ, Малайз, Өмнөд Африк гэх мэт байрлаж байна
Geniune Хандивлагчид хэрэгтэй
Таны хариу хүлээж байна ....
Шилдэг Regards ....
Доктор Коллинз
tuya · 2015/12/26
minii oilgoltoor ene buteehdehuuniig hergelehiin umnu zaaval havdriin shinjilgee uguh ni zuv bolobuteegdehuuniig
tuya · 2015/12/26
minii
Зочин · 2014/10/06
eooo ene door setgegdel bichsen garuud bvgd Herbalife-iin hvmvvs l bnash dee ugaasaa ehiig heregleed buduun nariin gedes n hagraad amidaaraa dotroosoo yalzraad vhsen hvnch bg****dee ta nar bitgii ingej hedhen haltar togrognii toloo hvnii ervvl mend ami nasaar toglood bgaacheeeeeeeee
Зочин · 2014/05/12
Ариунаа урьд нь өвдсөн байсан байх. Herbalife ийг судлаж үзлээ үнэхээрийн гайхалтай юмыг олж мэдсэн. Би зөв хооллолтын клубт очиж үзлээ надад их таалагсан.
anhaar · 2014/04/06
jil uuj tursan ih us uusnaas boornii dutagdald orson estoi aimaar bn le nvdeeree harsan
anhaar · 2014/04/06
manai berjil iij turaad ih us uusnaad boornii dutagdald orood 6sar bolood ongorson
Зочин · 2014/04/05
ene herbalife-iinhan booj yheh ni ee. ta nar ter horoo heregleed l yavj bhgyi yu daa. Hyniig yasan muuhaigaar heldeg uls ve. zarim ni h****aa yum be muhar sysgetie bololtoi. Dahin doroo hyn elsyylj chadahgyi bolno geed l booj yheh ni dee. Iim baliar yumiig busad duulaagyi hymyys ni medeh ni zuv sh dee
Зочин · 2014/04/02
Aa tiin, manai nziig els mels geegui, ter 4 sar yavj bgaa. Tiim suljee shig haa hamaagui yum bdaggui yum bn lee. Ene lav yaaltachgui hen negnii zahialgaar hiij bgaa har PR bn. Ugui bol iim hel amtai humuus haa saigui bna. Tednii l neg ni l bj taarlaa. Gehdee uvchin bol togloom bish shu. Ingej yavahaar neeree l buyan hiij, bayarluulahiig hussen humuusee bayarluulj yavbal deer busuu. Tsag minut bur ni unetei baimaar yum !
Зочин · 2014/04/02
Bi bas klubd yavii gej bodoj bgaa. Cocteiliig ni uuj uzsen. Shokoladtai bsan. Yostoi ih taalagdsaan. Goe hicheel sonsood, goe eyereg energytei humuustei taniltsaad, ih zuil surahaar. Bas oroi ni dasgal hiideg yum bn lee. Nadad lav taalagdsan. Manai nz yavdag. Tsarai zus bur l goe bolood bgaa. Teriigee dagaad yavna daa. Goe yum bnleee
Зочин · 2014/04/02
Олон жил буруу амьдарсныхаа хорыг ганцхан жил зөв хооллолтонд яваад хамаг буруугаа тохох чинь зүй бус явдал. Үлдсэн агшин бүрдээ буян хийвэл дээрсэн. Энэ чинь олон хүнд туслах биш олон хүний нүдийг хааж, ангалруу түлхэж байгаатай яг адил бна. Би ер нь зөв хооллолтонд явнаа. Тэр Сүрэн хэн гэнэ үү, оруулж ирсэн багшийнх нь клуб хаана вэ? Явбал сайн багштай клубд нь явнаа хө
Зочин · 2014/04/02
Humuusee ooriigoo tanihiin tuld yum sonsooch de. herbalife kompani heseg buleg humuusiin mongojihod ni saad bolood bgaa yum bn l daa. ongo mongo huusun amidral uudulsun gej sonsoogui yum bn.
Зочин · 2014/04/02
Хавдарыг эзэндээ гомдсон эсийн бөөгнөрөл гэдэг юм бна лээ. Дандаа хар бараан юм бодож, үргэлж бухимдаж явахад эс нь үхэж, бөөгнөрсөн бна даа. Ингэж хэл ам хийж явж бгааг харахад тэгж л санагдаж бна
Зочин · 2014/04/02
Huvi hunii ***jil doroi bn. ariunaa ooriigoo ***juuleech. uhlee huleej suuhaas.
Зочин · 2014/04/02
Ariunaa chi olon hunii eruul mendiig haaj bn da. Bod haralt handlaga chini ooriig chini ovchluulj bn. bod bod bod.
Зочин · 2014/04/02
Хэл амтай балиар хүүхэн бэ
Зочин · 2014/04/02
Хэл амтай балиар хүүхэн бэ
Зочин · 2014/04/02
Humuusee ooriigoo tanihiin tuld yum sonsooch de. herbalife heregleddeggui hun havdar tu***ggui yumu booroo soliuldaggui yumu eleg ovchildoggui yumuu. hun monh yumuu heregledeggui hun uhdeggui yumu. ariunaa himi emchilgee hiilgej bga yum chini us chini unana sh de. ooriigoo tanih heregtei.
Зочин · 2014/04/02
таны нууц далд байсан хавдарыг чинь илрүүлж гаргасан байна. та тайван, өөрийнхөө тухай л бод. Хүмүүс юу ч гэж байж магад. Яг юунаас болов гэдгийг тайлбарлачих эмч манайд байна уу?
Зочин · 2014/04/02
uu huurhii setgegdel ustagj ed nar
Зочин · 2014/04/02
Сүлжээний бизнес бол бүтээгдэхүүнээ борлуулах 1 арга. Гол нь хориглохоо больсон, хүнд хэрэггүй зүйл хэрэглэхгүй байя. Тэгэж ихээр уудаг нь ч юу юм, манайхны өөрсдийн мэдлэг дутмагийнх ш дээ. Гэхдээ энэ Herbalife-г гадаадад хориглосон гээд л байгаа юм. Судлаж байж хэрэглээчдээ.
Зочин · 2014/04/02
horison ni deer shu de manaihan hvnii ugend itgemtgii shu de ter zuvlugch bagsh nar ni gej ************ yumnuud olon hunii *******idej hezee ch uudluhgui de
Зочин · 2014/04/02
Бүх зүйлд стандарт, дэг журам гэж байдаг. 40 жил үйл ажил********** явуулсан компани ийм хар сүүдэртэй байхгүй л байх. хүмүүс өөрсдөө л дундуур нь хурдан турах гэж хятадын кофе энэ тэр уудаг гэсэн. Дэглэм барихгүй хэрэглэхээр хоол бүхэн л хортой шүү дээ. Сайхнаар төсөөлж ууж идэж чадаргүй хүнд бол хор болох нь аргагүй шүү дээ.
Зочин · 2014/04/02
Бүх зүйлд стандарт, дэг журам гэж байдаг. 40 жил үйл ажил********** явуулсан компани ийм хар сүүдэртэй байхгүй л байх. хүмүүс өөрсдөө л дундуур нь хурдан турах гэж хятадын кофе энэ тэр уудаг гэсэн. Дэглэм барихгүй хэрэглэхээр хоол бүхэн л хортой шүү дээ. Сайхнаар төсөөлж ууж идэж чадаргүй хүнд бол хор болох нь аргагүй шүү дээ.
Зочин · 2014/04/02
Bas New world suvgaas 20.00 tsag, MN25 suvgaas 19.00 tsag, NTV syvgaas 20.30 tsaguudad garah yum bn shu. Zugeer l uzeerei !!! End margaldah ****rdlagagui eee
Зочин · 2014/04/02
Өнөөдөр орой 19.30-аас TV9, UBS сувгаас асуултынхаа хариуг авах байх гэж найдаж бна. Хүмүүсээ үзэцгээгээрэй !!!!!!
Зочин · 2014/04/01
Ер нь энэ хербалаф чинь залхуугаас үүдэлтэй л зүйлштээ. тарган хүмүүс хурдан, хялбар аргаар турах гээд л энийг хэрэглэдэг биздээ. Зүгээр сайхан дасгал хөдөлгөөнөө хийгээд, эрүүл зөв хоолловол болохгүй юм байхгүй биздээ. Ер нь химийн аргаар хийсэн бүтээгдэхүүн эм бэлдмэл ямар ч хэрэггүй байх гэж бодож байна. Элдэв эм бэлдмэлийг хааяа хэрэглэвэл юуийн гэхээс тогтмол байнга хэрэглэвэл эм болохоосоо илүү хор болох нь ойлгомжтой. Хүмүүс минь дээ. Өөрсдөө ухаантай байцгаая л даа
Зочин · 2014/04/01
аймшигтай байнабас энэ Dxn гээд байгаабад ямар юм бол энэ монголд орж ирээд 2 жилболж байгаан байна. энэ тахлаар мэдэх хүмүүс байвал бичээрэй дээрх шиг юм болохвий. хүмүүс ихл шүтэн бишэрч хэрэглэх юмдаа.
Зочин · 2014/04/01
sain ni deeree muu ni dooroo. Unen hezeed yaldag. Olon ulsiin ter tusmaa delhiin hemjeend setge. sudal. nudee nee. saihan zuil bod. hen negend gomdoltoi bol uuchil. site-g uz