Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн асуудлаар өдөр бүр шуурхай мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, иргэд гар утсаа ариутгаж, халдваргүйжүүлэх хэрэгтэй байна гэдгийг онцлон дуулгалаа.

Гар утасны бохирдлыг тооцож үзэх хэрэгтэй. Гараа угааж, халдваргүйжүүлдэг байж харин утсаа цэвэрлэдэггүй ажээ. Хүн өдөрт дундажаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг байна. Гар утасны гадаргуу дээрх нянгийн хэмжээ нийтийн бие засах газруудын тосгуурынхаас 18 дахин их байдаг гэдгийг АНУ-ын эрдэмтэд судалж, тогтоожээ.

ХӨСҮТ-ийн эмч нарын судалгаагаар цэвэрлэхийн өмнө дараа нь нянгийн үзүүлэлтийг үзэхэд, ариутгасан утас маш бага нянгуудтай болсон байна. Харин ариутгаагүй утасны нян улам бүр өсөж үржиж гэдэсний халдварт өвчин үүсгэх эрсдэл өндөр байгаа нь тогтоосон аж. 

Тэгвэл гар утсаа дараах байдлаар ариутгаж, халдваргүйжүүлэх хэрэгтэй.

  • Нүдний шилний тусгай нойтон алчуур байдаг. Түүгээр цэвэрлэх.
  • Гар утсыг ариутгагчаар халдваргүйжүүлэх
  • Гар ариутгагчаар халдваржуулан арчих
  • Ариутгах бодисыг хөвөнд шингээж ариутгах боломжтой