Салъя гэхээр чадахгүй юм энэ чигээрээ хамт байя гэхээр бас болохгүй юмаа
2014/03/30
Сайн байна уу? Уншигч таны амрыг эрье. Намайг Жавхаасайхан гэдэг. Би 21 настай. Би түүнтэйгээ үерхээд 1 жил болж байна.
Надад тулгамдаж буй асуудлыг бичихийн өмнө хайрынхаа түүхээс хуваалцъя гэж бодлоо. Өнгөрсөн өвөл би түүнтэйгээ ховор тохиолдлоор танилцсан юм. Өглөө хичээлдээ явахаар автобусны буудал руу алхаж явтал зам дээр гоё чамин гэж жигтэйхэн, гадуур нь хийсэн кэйснээс нь харахад л эмэгтэй хүнийх гэдэг нь мэдэгдэхүйц iphone 4 олж авбаа. Яах учираа олохгүй шууд л цүнхэлж орхилоо. Сургууль дээрээ очоод удаагүй байтал нөгөө iphone дуугардаг байна шүү. Автал дуу хоолой нь нэг л өөр сонсоод балмагдаж хэсэг дуугүй л яриаг нь сонсож зогсов. Ахаа би утсаа хаячжээ та утсыг минь өгөөч тэгэх үү гэж байна. Би ч завсарлагаанаар ирээд ав гээд сургуулиа зааж өгөөд ямар охин байгаа бол хурдан завсарлаасай гэж хүлээж тэсж ядна. Хичээл завсарлаж нөгөө охин ч ирсэн гэж ярьлаа. Уулзтал үнэхээр хөөрхөн надаас бага зэрэг намхан давхараатай алаг нүдтэй охин байж байна шүү. Хараад дурлахгүй хайрлахгүй байхын аргагүй тийм хөөрхөн охин.
Утсыг чинь тэндээс олж авлаа чи азтай байна шүү гээд өгтөл урдаас мөнгө өгөх гэхэд нь ийм хөөрхөн охины дугаарыг авж чадахгүй бол эр хүнээ байж эрхий хуруугаа огтлъё /жоохон хэтрүүлэв/ гэж дотроо бодоод шууд л мөнгө яахын бэ дугаараа л өгчих гээд хэлчлээ. Тэгтэл харин дуртай нь аргагүй дугаараа өгөөд хичээлтэй гэдгээ хэлээд яваад өгвөө. Ингэж л би тохиолдлоор түүнтэй учирсан юм даа. Түүнээс хойш байнга мсж бичиж ярьж сүүлдээ уулздаг боллоо. Тэгэж бие биендээ татагдасаар байгаад л үерхсэн юм. Эхэндээ бол сайхан л байлаа. Хамт кино үзнэ, гэрт нь хүргэж өгөхдөө хөтлөлцөөд алхана, алхах зуураа элдвийн зүйл ярисаар зам ч хурдан өнгөрнө. Тэгж явсаар хичээл сургууль ч амарч бид хоёрт хамт байх цаг өшөө нэмэгдэж байлаа. Тэр минь надад анхны бүхнээ өгсөн. Би өөрийгөө их азтай бас түүнийгээ хэнд ч хэзээ ч алдахгүй гэж бодож явсан минь долоо хоногийн өмнө талаар боллоо. Би түүний утсыг санамсаргүй үзэж байгаад 1 залуутай бичсэн мсж-г нь уншсан юмаа. Хайртай дуртай санаад байна нтр гээл зөндөө л юм бичсэн байна лээ. Заримдаа надтай уулзах ч үгүй утсаар ч ярихгүй утсаа ч авахгүй хэд хоночдог байсан. Тэгээл тэгсэн ингэсэг гэж шалтаг хэлэхэд нь би итгээд л.
Яс юман дээрэ бол тэр залуутайгаа л уулзаж учир ургуулж явсан байна лээ. Би түүнд мсж тэр залуу нтрийн талаар уншсанаа ерөөсөө хэлээгүй ээ. Нэгэнт ийм охин гэдгийг нь мэдсийм чинь салъя гэхээр чадахгүй юм энэ чигээрээ хамт байя гэхээр бас болохгүй юмаа. Би арай л хэтэрхий ихийг нуршчихлаа уучлаарай. Ах эгч үе тэнгийхэн минь элдэв үг бичилгүй зүгээр л надад туслаач би яахаа ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй байна.
gucci outlet · 2014/10/21
One among my very own tradition presentations is known as Sorted out Home school. I usually want to find out new stuff individuals do.gucci outlet http://coverglue.com
Зочин · 2014/04/03
uuchilj ****q ee u-rhej bhaad tegj huurj bwuul ts****daa yaah n todorhoi setgelee tatsan n deer chamaig geh jinhen xairiin ezen baij l baigaa
Зочин · 2014/04/01
vrgeljlel hereggvi yum bn.nas zaluu bn. martaj bololgvi yahaw. sanaa bvv zow
Зочин · 2014/04/01
Нэгэнт л тийм юм болсон бол үг ************ л хая, чи бол уучилж чадах л залуу шиг байна. Энэ цаг мөчид тэр хүнд чиний уучлал шиг үнэ цэнэгүй зүйл гэж байхгүй учир зүгээр л сайхан сайн сайхныг хүсье гээд л хая. Энэ мэдээж хэлхэд амархан хэрэгжүүлхэд хэцүү гэвч хэцүү гээд энэнээс сайн хувилбар гэж байхгүй л болов уу даа. Энэнээс өөр хувилбар нь чамд үүнээс хамаагүй л их зовлон болно тэхээр тэр хүнийг Фэйсбүүкээс блоклоод харилцах бүх л замаа хаагаад л 2 нүдээ нээгээд алх. Амжилт хүсье хэцүү шүү, гэвч үүнээс дээр арга зам гэж үгүй шүү.
Зочин · 2014/04/01
Анушын ******** гардаг 2уулаа унтахуу гэдэг киноны зохиол явж байна шдээ. Хааха онгон охинтой унтасан аа гайхуулад байгаам уу? Бүр яаг байнашд. Ядаж жоохон засвар хийхгүй дээ. Ядаж байхад энэ хүмүүс зөвлөгөө өгжиж ээ хаха. Татлаа.
Зочин · 2014/03/31
Ooriinhoo husleer l bol. Jargal zovlong amtal. Tsag hugatsaag ongoroo. Hun bol!
Zochin · 2014/03/31
Dunguj ehelj baij iim zan gargaj bgaa bol demii dee erthen deeree uuriiguu tataj awsan ni deeree duu mine chamd dahiad zunduu amidral bn ta hoyriin dund ymar ur huuhed bga bish dee neeree zochidoosoo asuuy ene saitad yaj zahidal ilgeeh ve zaaj uguhiig huswel my id ruu heleerei guij bn bi ta buhnees neg zuil asuuh gsn ymaa bili_12033
Зочин · 2014/03/31
С********аас өөр зам байдаггүй юм. Та 2 байтгуай олон жил гэр бүл явсан хүүхэдтэй хүмүүс хүртэл ийм тохиолдолд салдаг юмдаа. Нэгэнт чамайг өөр хэн нэгнээр сольж 2 дугаарт тавьсан байна. Тэгэхээр чи түүний дээр гарах гэж зүтгээд хэрэггүй. Өөрийгөө сайхан амраа. Дараа нь өөрийнхөө сул талыг олж засах хэрэгтэй. Залуу насанд ийм явдал байсаар ч ирсэн байх ч байх. Хамгийн гол нь өөрийгөө ялан дийлэхэд гол учир нь байгаа юм. Тэр охин чинь тэр залуутайгаа нэг их удахгүй . Нөгөө залуу нь цаадахийг чинь чамтай байдагийг мэдэж байгаа. Зүгээр л зугаагаа гаргахын тулд эсвэл хэн нэгэнд гомдсон сэтгэлээ нө******ийн тулд хэрэглүүрээ болгож байгаа.
Зочин · 2014/03/31
Mongolin oxid modond awiragui shuu... salla ghd chi sar l ***n**** harin niilwel nasan turshda ***n**** shuu
Зочин · 2014/03/31
Одоо та 2-т ирээдүй байхгүй харагдаж байна. Амьдарлаа гэж бодий, жаахан маргаанаас л еэнэ сэдэв гарч ирнэ. Насан туршид шүү
user · 2014/03/31
ярилцаж үзээд нийлэхгүй бол аз жаргал хүсээд эвтэйхэн салсан нь дээр
хэлээд сал · 2014/03/31
бүгдийг хэлээд сал тэгэхгүй та 2 суучуул чамд дараа нь сэтгэлд чинь маш хөндүүр хэцүү зовдог юм
shuud l heleech · 2014/03/31
unheer zr chimeegui holdono gej yu bsiin heleh heregtei huniig bas ingej hur ch boohguushd chi ih l itgedeg bsn bolotoi er no utsaa avahgui 2 3 hiniohdi l nootoi sanagddag shuudee yriltsaad uz yagaad tegseniig ni as uu boohgui bol daraa dahij oor hun deer tiim zan gargaj booh gu gedgiig ni sanuul medruuul
Зочин · 2014/03/31
Er hunii hairiig daaj chadahgui bol hohino **** gd hoogood yavuul Urvagch hun urvagch l bdiin hezee ch zasrana gj bhgui shuud ****uul
Зочин · 2014/03/31
aliig ni zad oshiglo
Зочин · 2014/03/31
er ni teged iim joohnoso iluu harj biluu dolooj bga bol hereggui l gej zowlido.chamas uur hun nudend ni haragdad bna gedeg chini chamd uneher hairtai gesen ug bish.neg yosnii durlalig toglom gej huleej avdag gesen ug.2 eswel 3n huntei uyerheh ni zuger l tuunii zugaa tsengel togloom.ter shine uchral bolgonos shine erch huch energy medreh durtai.neg yosnii heterhii durara.hairlah neg hunii haraat bh ter hund zohihgui.duu mini odoo zuger mart.unudur chi uchilj boloh ch margash ene zuil ahiad l dawtagdana.dawtagdahda buur chini ami amidralig ballaj medne.zuger durar ni orhi.
Зочин · 2014/03/31
uneheer l hairtain bol yariltsaad uzeech
Зочин · 2014/03/31
21 nas gdg chin zaluu bn onoo marg****aa bish ireeduigeee har chmg ter ohinoos iluu unencheer hairlah ohin baijil taaraa