Биеэрээ олох тэгтэл би чинь онгон…
2014/03/31
Сайн байнуу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулах нь зүйтэй байх. Би 22 настай төгсөх курсын эгэл жирийн оюутан охин.
Хүн жаргалтай байхдаа түүнийгээ бусдад бага тарааж зовлонтой байхдаа түүнийг хүмүүст ямар их тарааж хуваалцдагыг эдгээр хэдэн өдрүүдэд мэдэж ойлгож байна. Учир нь би маш том асуудалтай энэ биендээ яаж үүрч гарах вэ гэж эрэлхийж сууна тэгээд л та бүхэнд хандаж сууна. Баачкагийн дуунд гардаг шиг л хоромхон зуурт болоод өнгөрсөн хачин зангийг чинь би ойлгосонгүй ээ гэдэг шиг хоромхон зуурт болоод өнгөрсөн хачин их асуудалыг яах вэ л болчоод байна. Естой нөгөө гарлагын үүд гэгч нь нээгдчээд байна. Төлбөрөө хийх гээд сая гаран төгрөг дансанд минь байлаа нэг найз маань мэдэж байсан яг хажууд нь тэр талаар ээжтэйгээ утсаар ярьж байлаа. Тэгээд найз маань зээлчихээж 7 хоногын дараа 100-г нэмээд буцаагаад өгье манайх яг шалгалт болох гээд оруулахгүй гээд байна гэрээс арай ирж амжихгүй байна гэлээ би ч байхад нь үгүй гэж хэлж чаддаггүй тэгээд ч өмнө нь юм авсан буцаагаад өгчихдөг охин байсан болохоор 7 хоноход 100 бас нэмэгдээд ороод ирнэ гэсэн юм бодоод л өгчихлөө. Тэгээд яасныг та бүхэн гадарлаж байгаа байх. Тэр хооронд уулзсангүй хичээл их шалгалттай байна гээд л байлаа 10 хонолоо за би ч сандарч эхэллээ тэгээд утас нь ч холбогдохоо байлаа тэгээд гэрийхэн рүү нь ярьсан чинь манай охин жилийн чөлөө авчихсан ш дээ энэ жил төлбөрийг нь хийж чадахгүй болоод гэдэг байгаа тэгээд байрныхан гадаа очоод жижүүрт нь хэлээд амьдарч байсан өрөө рүү нь ороод хамт байсан охидуудаас нь асуусан шанхайд байдаг найз залуулуугаа явчихсан гэж байнаа. Надад нэг залуутай харьцаж байгаа гэж байсан Шанхайд байдаг гэж хэлээгүй тэгээд ч нэг удаа уулзсан гэхээр нь энд байдаг л гэж ойлгосон байлаа. За тэгээд яахаа мэдэхгүй байж байсан нэг өдөр олон оронтой тоо залгаж байна юу ч бодоогүй авсан тэр! Би ч баахан уурлалаа бээжинд тэр залуу дээрээ байна гэсэн.
Бээжинд очихоос нь өмнө танилцсан байсан нь л гэнэ хамт амьдарч байсан охидуудаа жаахан гайхуулах гэж Шанхай гаж хэлсэн бололтой тэр сонсож байснаа естой уучлаарай найз нь заавал өгнө тэгэхдээ яг одоо биш өгөх болохоороо өөрөө чамайг олно фэйсээ устгачихсан гэж байна. Би ч юу яриад байгаа юм гээд л баахан юм урсгаж эхэллэхэд утас тасарлаа. За яах вэ гэсэн маш том асуултын тэмдэг. Ээждээ хэлснээс үхсэн дээр санагдаж байна. Хэлээд ч ээжид байхгүйг би мэдэж байна. Охид намайг тойроод би дунд нь төөрөөд гэдэг шиг л баахан асуултын тэмдэг дундаа би чинь төөрчихлөө. Зарим нэг найзууд дээрээ очиж хэллээ тэгсэн нэг сонин санал гарч ирсэн. Биеэрээ олох тэгтэл би чинь онгон хэн ч гаднаас харахад би онгон гэхэд итгэхээргүй л дээ дандаа л эмэгтэйлэг хувцасладаг юу л бол юу хийж чадахаар харагддаг байх. Хүмүүс одоо хүртэл юу хийж байгаа юм гээл гайхдаг ямар би 30-тай юу гэж асуумаар байдаг. Тэгээд ч тааралдсан болгонтой нь тэгж явдаг нь би юу хүн болгон адилхан биш биз дээ. Би хүмүүст итгүүлэх гээд ч яахын ямарч шаардлагагүй анхныхыг авах эр хүн минь үнэлж ойлгож баярлахад л болно. Охид болгон адилхан биш гэдгийг хүмүүс ойлгодоггүй юм уу манай ангид надаас гадна ахиад 2 байна 2-уулаа дажгүй охидууд.
Энэ тийм гаж зүйлүү? Би хайрыг хайх биш хүлээдэг таалагдлаа ч тэрийгээ хэлдэггүй бардам эмэгтэй хүн. Миний араас ирсэн залуучууд сэтгэл биш бие хүсдэг нь гомдмоор. Эмэгтэй хүн чинь эрчүүд дээр илүү их мэдрэмхий юмуу даа гэж анзаарсан за тэгээд юу хүсч байгаа нь ганц 2 үгнээсээ л тодорхой байгаа юм чинь. Чиний хөл чинь их гоё өгзөг чинь их хөөрхөн ч гэх шиг мэдрэгдэж байгаа юм л даа. За тэгээд бие хүсч байсан болохоор хэдэн дуудлага хариулахгүй болоход алга болж байгаа юм чинь. Сэтгэлтэй байсан бол 1000 удаа ч залгаж чадах байсан биз. Тэгээд л миний хувьд яараад байдаггүй болохоор битүүхэн хүлээгээстэй цааш явж байгаа юм.
Тэгтэл тэр найз маань
-За чи охин биеэ нөхөртөө өглөө тэр мэдээж баярлана тэгэхдээ нэг л өдөр мартана! Эрчүүдийн сэтгэл үнэн ч бие хуурамч байдаг юм тийм байхад ингэх шаардлага байна уу тэгээд ч чамд тийм хэрэгцээ байна гэсэн энэ үг намайг ахиад л баахан асуултын тэмдэг дунд үлдээв. Яах ёстой вэ? Надад зөвлөөч та бүхний зөвөлгөө маш хэрэгтэй байна.
Та бүхний мэргэн зөвөлгөөг хүлээж байна.