Сайн байцгаана уу надад нэг асуудал байдаг юмаа. Сэтгэл зүйн мэдлэгтэй хүн байвал харамгүй зөвлөгөө хайрлаарай. Би 25 гарч яваа гурван хүүхэдтэй.

Нөхөртэйгөө сайхан амьдардаг. Манай хүн иймээ тиймээ зангүй сайн залуу бий. Гол нь надад нэг тийм хар ч гэхээр арай биш , хажуудаа уях гээд байдаг, өөрийнхөөрөө байлгах гээд байдаг , найз нөхөдтэй нь уулзуулахгүй , томилолтоор ч тухтай явуулахгүй муухай зан байна. Нөхөр уг нь сууснаасаа хойш иймээ тиймээ хүүхэн шуухны асуудалд орооцолдож байгаагүй.

Анх үерхэж байхдаа утсаа салгаад хонуутаар уугаад явахад нь би их эмзэглэж уйлж хонодог байсан. Одоо ч хэзээ уугаад явах бол гэсэн айдас төрдөг юм уу , эсвэл ганцаараа байж чаддаггүй юм уу мэдэхгүй ээ. Яагаад ч юм нөхрөө байхгүйд нэг л өөртөө итгэлгүй ганцаардмал болчихдог.

Бас хүүхдүүддээ түүртээд ядарна , ярилцах хүнгүй өдөржин ганцаардана. Манай аав болон авга ах нар их хартай, авгайгаа байнга зодно. Тэр муухай зан нь надад удамшсан юм болов уу гэж бодох юмаа яах вэ ? Адилхан асуудалтай хүн байна уу ?