Сайн байцгаана уу? Би одоо 20 настай анагаахын оюутан, тэгээд ой гарантай охинтой юмаа. 1-р курсд ордог жилдээ ээж болоод эхний хэд хоног сураад ерөнхийдөө жилийн чөлөө авчихсан юм.

Яг юу асуух гээд байна вэ гэвэл хүүхдийнхэ аавтай ерөөсөө таараагүй. Яг хүүхэд төрүүлсний дараа түүний ааш танигдаа л тэгээл салсан л даа. Гэтэл түрүү жил хэдхэн хоног хичээлдээ явахад дээд курсийн маань нэг хүүхэд намайг хараад их сонирхож л дээ. Гэхдээ надад хэлээгүй. Тэгээд л би гарсан тэр намайг их хайсан гэсэн. Энэ жил 9 сарын 1нд ороход ардаас гүйгээд байдаг шүү, мэдээж миний хүүхэдтэйг мэдээгүй. Гэхдээ би хэлсэн, хүүхэдтэй болсон угаасаа өөр хүнтэй уулзах сонирхолгүйгээ. Гэтэл хүүхэдтэй байсан ч хамаагүй ээ, хайрлаж чадна гээд бүр байнга ардаас дагаастай явдаг боллоо.

Хичээлээ тарахад үүдэнд, өглөө хичээлдээ явах болсон ч орцны гадаа тэгээд байгаа хүнийг түлхэх хэцүү, байх хэцүү. Би овоо гайгүй юм ярьдаг болоод бид 2 үерхээгүй хэрнээ дотно болчихсон. Гэтэл сургуулийнхан ч намайг муугаар яриад хүүхэдтэй хүн байж хүнтэй үерхсэн, явдалтай гээд муулаад байдаг. Гэрийнхэн маань ч байнга үглээстэй, тэгээд үнэхээр больё гээд зөндөө л муухай ааш гаргалаа.

Ингээд байвал залхаад явчих байх гээл бодлоо, учраа хэллээ, зүгээрээ энэ үеийг л давчуул болоо, би хайрлаж чаднаа л гэх юм. Одоо хүртэл надад үнэхээр эвгүй. Нөгөөхтэйгөө харьцахгүй л байгаа. Энэ бүхнийг яах вэ? Ингээл шууд больчих уу, хүний сэтгэлээр тоглоод ч байгаа юм шиг сонин санагдаад байгаа.