Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан
2020/04/09
Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээлэл хийлээ.
Монгол улсад коронавирусийн халдварын 16 тохиолдлоос 4 нь эдгэрч, сувилалд байгаа бол 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1572 хүн ажиглалтад байна. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан.
Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.
Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгааралгдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх