“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг дайчлан баривчилжээ
2020/04/12
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг өчигдөр орой БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дайчлан баривчиллаа. Одоогоор тус төвд амьдарч байсан хүүхдүүдийг "Хүүхдийн хамгаалах төв"-д хамгаалалтад авчээ.
Өнгөрсөн пүрэв гарагт тус төвд амьдарч байсан иргэн Д.Халиун хэвлэлийн бага хурал хийж, Г.Загдаад удаа дараа хүчирхийлүүлж байснаа олон нийтэд дэлгэсэн юм.Тэрбээр "Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн. Энэ талаар ярьвал хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг" гэсэн нь олон нийтийг цочролд оруулав.
Харин Г.Загдаа "Надад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Хүн гүтгэх хуультай. Сайн санаалж тусалсны хариуд намайг гүтгэлээ. Тэр эмэгтэй манай төвд анх ирэхдээ бэлгийн замын халдварт өвчтэй, дагуулж явсан хүүхэд нь төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй байсан. Өөрөө ч анхнаасаа залилагч байсан шүү дээ. Би тэрний ярьж байгаа шиг хүчирхийлэгч биш. Харин хүчирхийлэгч нарыг илчилч, тэдэнтэй тэмцдэг хүн.
Одоо манай төвд 130 гаруй хүн байна. Үүний 60 гаруй нь хүүхэд. Эхнэр бид хоёр 14 жилийн турш хүмүүсийг асарч, сувиллаа. Траншейнд амьдардаг, хог түүж явсан хүмүүсийг би орон гэртэй, бүр машинтай болгосон" хэмээн өөрийн цахим хуудастаа лайв хийж байсан юм.
hhhh · 2020/04/13
хувийн шоронтой л хүн
Зочин · 2020/04/13
Ажилгүй орлогогүй хүн өөрийг бүү хэл хүүхдээ тэжээж чадахгүй шүү дээ. Ийм хүмүүс хаачих вэ? Хүн амьд явах эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гээд байдаг тэгсэн мөртлөө үх чи гэж байгаа юм шиг цалин орлогогүй хаяж орхино энэ шудрага энэрэнгүй нийгэм үү? Ажиллаж байсан үйлдвэрийг нь хувьчилж авчихаад ажилгүй залхуугаар нь дуудаад өөрсдөө хахаж үхэхдээ тултал идээд хулгайлаад залилаад хэвтэж байгаа бөнжөөк БатҮүл мэт ардчиллыхныг гэр бүлтэй нь ажилгүй орлогогүй болгоод Загдаадаа аваачиж өгөөд хүчиндүүлэх юмсан. Муу өгөр бөнжөөк БатҮүл нар яаж орлилдох бол бас солиот Сосорбарамтай хамтад нь бол бүүр гоё бархиранадаа
Зочин · 2020/04/13
Шорон санаатай лүд байгаан
Зочин · 2020/04/12
гаднаа ширүүн хүн дотроо заавал муу хүн байдаг юмуу. үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээс болж гэр бүлийг салгаж үр хүүхдийг уйлуулан асрамжинд өгүүлэх, нэг бол хүчингийн хэрэгтэй билүү аавд юмуу орон гэргүй биеэ үнэлж мөнгө олоод амиа аргацаадаг гэлүү ээжид нь өгүүлэх гээд улайрцгаагаад бна уу.
Зочин · 2020/04/12
хичнээн удаа иймэрхүү юм болж амар тайвныг нь алдуулсаныг нь мэдэж байгаа юмуу өөрөө.
Хариуцлага · 2020/04/12
Бичлэг хийж нийтэд тараана гэж хүн дарамталдаг болтой,хүүхдийн хажууд аймар орилж,элдвээр хэлж байна лэ,тэр гэрт нь баыгаа хүмүүсийн царайг хархад айж сандарсан юмгүй ,өдөр болгон л болдог зүйлээ харж байгаа мэт байсан,,,загдаа биш,харин тэнд байгаа хүүхэд иргэд Загдааг тэжээж байгаа болтой
Хариуцлага · 2020/04/12
Цагдаатай ингэж харьцаж байга хүн өөрийн халамжинд байдаг гэх хүнтэй яаж ярьж харьцдаг гэдэг нь ойлгомжтой байна,орилсон бичлэг хийсэн хүнээс аль болгон айж төрийн ажил бусдын эрхийг хохироох вэ,
Зочин · 2020/04/12
бэлгийн замын өвчтэйг нь өвгөн Загдаа углаад өвчин авч байж л мэднэ биз дээ,мунаг хар өвгөнийг шууд шоронд хий тэгэхгүй бол тэр орилж хашгирч хамгаалж байгаа өлөн бөөс өвчтэй жингэрүүдээ дагуулаад бөөн үймээн болгоно