Б.Ууганбаяр:Маргаашнаас автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулна
2020/04/12
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээрт ОХУ-аас ирэх Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааг шуурхай явуулахаар болсон. Өчигдөр оройноос иргэдээ авч эхэлсэн. Татан авах ажиллагаа үргэлжилж байгаа ба одоогоор нийт 208 хүнийг татан аваад байна. Мөн амны хаалт зүүх аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлэх тогтоол гарлаа.
Бусдын эрүүл мэндийн төлөө, эрсдлээс сэргийлэх үүднээс иргэд амны хаалтаа тогтмол зүүхийн зэрэгцээ бусдадаа шаардлага тавих хэрэгтэй байна. Таны гэр бүл, улс орны аюулгүй байдал таны гарт байгаа учир энэ аянд идэвхтэй оролцоорой. УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийх тухай үүрэг өгсөн. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана" гэв.
Уншигч · 2020/04/13
Автобус, таксигаар явах нь эрсдэл ихтэй байхад энэ рүү нь чихээд байдаг нь яадаг байнаа, өөрийнхөө машинд суугаад явах нь короногоос сэргийлэх, 1 хавьтал цаашаа биш үү.
Зочин · 2020/04/12
Тэгш нь явна
харамсалтай · 2020/04/12
НЭГДЭХ өдөр сондгой нь явах уу? Тодорхой бичиж өгөөч
zochin · 2020/04/12
zov