Дугаарын хязгаарлалт тойрсон Засгийн газрын зөрүүтэй мэдээлэлд ТЦА-аас хариулт өглөө
2020/04/12
Улсын Онцгой комиссын /УОК/ шуурхай штабаас өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийх үеэр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр "УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт автомашины дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт хийх үүрэг чиглэл өгсөн” гэж мэдээлсэн.
Гэтэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гараагүй. Шуурхай штабын зүгээс хөдөлгөөнийг хязгаарлахаар санал болгож буй энэ асуудлыг Улсын Онцгой комисс хэлэлцээгүй. Бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой комисс, Улаанбаатар хотын Засаг даргаас авч хэрэгжүүлж байгаа” гэлээ.
Харин дээрх мэдээлэлд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Улсын онцгой комиссын дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 437-р тоот албан бичгээр аймаг, нийслэлийн засаг дарга нарт тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг арга хэмжээ авахыг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү албан бичгийн дагуу шийдвэр албан ёсоор гараагүй байгаа гэдгийг мэдэгдье. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-т заасны дагуу Аймаг, Нийслэлийн засаг дарга нар хөдөлгөөний түгжрэл, саатлыг арилгах, тодорхой хязгаарлалтыг хийхийг эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар ийм шийдвэр гараагүй болохоор Нийслэлийн иргэдэд дугаарын хязгаарлалт зохицуулалт хийгдээгүй. Тиймээс маргааш ард иргэд хуучин журмаараа зорчино. Автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй" гэлээ.
Zovhin · 2020/04/13
Teevriin tsagdaagiinkhanii zuv, ontsgoi baidliin badralaas ugsuuleed turkiin elchingiin svgai medrel muutai, huu ni uvchtei geed yanz buriin medegdel hiigeed baihiin haa baina diplomat alba
Хүрлээ · 2020/04/12
Сургууль орохгүй байгаа болохоор машины хөдөлгөөн харьцангуй бага байгаа шүү дээ. Тийм байхад дугаарын хязгаарлалт хийж яах гэсэн юм бэ. Тэр автобусанд чинь сууж үзсэн. Хойно хажуугаас хүмүүм амьсгалж ханиагад, бас зөндөөн маскгүй хүмүүс. Үнэхээр хэцүү юм байна лээ. Шахцалдвал бүр дууаа л гэсэн үг
Түвдэн · 2020/04/12
ОХУ-д хүмүүсийг аль болох нийтийн тээврээр явахгүйгээр автомашинаараа явахыг зөвлөж байдаг. Манайд эсэргээрээ. Арай өөр юм бодож олол доо. гуйж байна
Баатар · 2020/04/12
Дугааарын хязгааралт бол автобусанд олон хүн шахцалдуулж эрсдлийн нэмэгдүүлэх буруу шийдвэр шүү. Та нар ойлгоорой
Баатархүү · 2020/04/12
Тэгмээр дээ. эр хүн