Сайн байна уу? Би 26 настай нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тусдаа амьдраад 3 жил болж байна. Одоо бол би сална гээд хүүхдээ аваад гэртээ ирсэн байгаа.

Учир юу вэ гэхээр уух дуртай 14 хоногт нэг удаа ууна, хааяа гэртээ. Гадуур уухдаа заримдаа худлаа ярьна, тэгж уухаар миний уурч хүрч залгангуут утсаа авахгүй таг болоод шөнө согтуу ирнэ. Өмнө уусан үед нь маргалдаад 1 удаа намайг алгадсан. Сүүлд энэ бдал давтагдаад би явсан байгаа. Энэ байдал л асуудал болоод байгаа юм. Нэг гар хүрвэл дахиж гар хүрдэг гэх юм. Дахиж тэгэхгүй л гээд уучлал гуйгаад байдаг. Ийм тохиолдолд яах ёстой юм болоо зөвлөөч. Эрэгтэй хүн өөрчлөгдөнө гэж байдаг болуу? та бүхэн минь надад зөвлөөрэй.