Хэд хоногийн өмнө нөхроо нэг хүүхэнтэй чатлаад байгааг олж мэдээд фэйсбүүкээр нь орж, нөгөө хүүхэнтэй нь чаталж байгаад барьж авав.

Бараг уулзах нь ээ, уулзах нь. За тэгээд баахан л юм ярьж хэлж, хэрэлдэж, зөвшилцөж байж саллаа. Мэдээж өөрийгөө өмөөрч байна лээ. Гэхдээ яахаа алдчихсан хүүхэн биш юм аа. Харин нөхөртэйгөө ёстой алалцлаа. Гэтэл (би дээр нөхөртөө гомдсондоо сэтгэлгүй болоод нөгөө ажлаа ч хиймээргүй болчихлоо гэж пост бичиж байсан) бараг л эр нөхөр шигээ ханддаггүй, чиний өмнө буруутай ч, насаараа ийм гэмтэн шиг, гөлөг шиг баймааргүй байна гэсэн. Тэр ч үнэн л дээ. Өмнөх юм нь бодогдоод бүр тавлаад баймаар санагдаад өдөж байна тэгээд албаар чатласан гэх юм. Яах гэж гэсэн чинь ажлын журмаар зээл нтр авахад хэрэгтэй гэсэн ххаха. Би бол хэлсэн үгэнд нь итгэхгүй байна. Унтаж хэвтэх гээл чаталсан байх гэж бодож байна. Чат нь ч тийм энгийн биш. Салая гэсэн одо яах ёстой вэ, салмааргүй байна. Ганц хүүхдээ бодсондоо ч биш ер нь л салмааргүй байна. Өөрийгөө засах гэж оролдох л ёстой байх. Гэвч яаж өмнөх гомдлоо мартах вэ.