Итгэл эвдсэн бол эргэж сэргэдэг юм уу? Сэргэж байсан түүх байна уу? Би бүр нөхөртөө ямар ч итгэлгүй болчихлоо. Сая л гэхэд Утсаа авахгүй дуудуулангуут хамаг гомдол сэргээд, бүр үзэн ядаад, огт хамааралгүй хүн болчихвол л болох гээд, салчихвал л тайван амьдрах гээд байгаа юм шиг санагдаад байх юм.

Өчигдөр надад дагуулж яваад нөүтбүүк гэх мэт юм хум авч өгөөд, хайртай дуртай, хэнээр ч намайг солихгүй гээд сэтгэл овоо сэргээд байж байтал сая утсаа дуудуулангуут буцаад үзэн ядаад эхэллээ. Бүтэн 2 сар ийм байдалтай. Намайг аргадана. Овоо тайвширна. 2 хонов уу үгүй юу нөхрийнхөө хэлсэн бүгдийг мартаад эргээд л бөөн гомдол, үзэн ядалт эхэлдэг. Би байнга ийм там шиг амьдралаар амьдармааргүй байна. Хичнээн хүүхдүүдээ бодсон ч хэцүү байна. Ядаж хэсэг ч гэсэн тусдаа бай гэж гуйдаг. Огт явдаггүй. Гараад явахад нь хардаад, 00 ороход нь утсыг нь шалгаад бүр би өөрийгөө ийм болно гэж төсөөлсөнгүй ээ.

Одоо салахаас өөр сонголт байхгүй юм шиг. Нөхрөө бас өөрийгөө зовоож байхаар салмаар. Нөхөр миний нүдэнд урьдынх шигээ харагдахаа больсон. Хааяа зүгээр ч ихэнхдээ үзэн ядмаар. Дургүй хүрмээр. Яаж давдаг юм бэ? Давж гарахын тулд юу хийх вэ? Эсвэл одоо бүх юм нэгэнт өнгөрсөн үү?
Жич: Маш их итгэж хайрлаж бүхнээс өмөөрч хамгаалж хүндэлж ирсэн нөхөр минь намайг хуурсан юм.