Сайн байцгаана уу та бүхэнд энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би 2 хүүхэдтэй ганц бие ээж. Өмнө нь том дээрээ 8 жил ганцаараа байж байгаад багыгаа гэдсэнд байхад нь өөртөө сайн гэдэг танилцаад 12 жил болсон 1 залуутай амьдрахаар болсон юм аа.

Би надад сайн болохоор хүүхдүүдэд ч сайн хандаж гэр бүл болох байх. За яахав дээ боловсролгүй, тогтсон ажилгүй, царай муутай нь дүүрч сэтгэл нь сайхан байхад л болно доо гэж бодоод сонгосон юм. Бүр хүүхдээ авхуулах гэж байхад хүртэл "Хэрэггүй" гээд уйлж байсан. Ингээд хэсэг хугацаанд тэрний гэрт нь жирэмсэн байхдаа том хүүхэдтэйгээ хамт төртлөө байдаг байлаа. Бас хадам эгч нөхөр 4 хүүхэдтэйгээ хашаанд нь байдаг байсан юм. Би ажлаасаа дикрэтээ аваад очсон болохоор хоол ундыг өөрөө л зохицуулдаг байсан. Тэр айлын хүүхдүүд бүгд орж ирээд л ер нь дундаа байнга манайхаас хооллодог гэхэд болно. Нөхөр болох хүн өглөө ажилтай гэж хэлж гараад л орой орж ирдэг энд тэндэхийн барилга дамжаад авсан цалингүй л явдаг бсн. Би ч төрсөн. Тэдний талаас хэн ч эмнэлэгт эргэж ирсэнгүй. Харин нөгөөх чинь цуйван төрсөн хүнд хийгээд аваад ирсэн. Тэгснээ анхнаасаа хамаагүй хоол идчихээр амар байдаг юм гээд. Эгч нь тэгдэг гэнэ ээ. За энэ ч яах уу.

Эмнэлэгт 1 хоноод гарсан нөгөөх чинь шаал согтуу найз нь аав боллоо гээд баяр хүргэж дайлсан юм байх. Миний хөхөнд сүү ордоггүй өөрөө гаднаас мах авч ирээд шөлтэй хоол хийж идэж бсн чинь нөгөө хажуу айлынхан орж ирээд идчихсэн. Ингээд би маргааш өглөө нь 2хүүхдээ аваад хөдөө байдаг өөрийнхөө гэрлүү явсан юм. Хүүхэд 1настай байхад байр авна гээд тэр хашаа байшингаа зараад, 15 сая төгрөг надад өгч хадгалуулсан юм аа. Өөрөө ч өгөөгүй би л гуйж авсан юм. Өөрт нь байлгахаар бараг 3 саяыг нь архинд өгөөд дууссан байсан. Намайг ээж дээрээ байхад минь тэдний талынхан /аав ээж нь байдаггүй өнгөрсөн / хариу хадаг тавьсан юм. За ах дүүс нь өхс чг ижилхэн худлаа паагисан хүмүүс үлгэр шиг байлгах шиг юм ярьсаар л явсан. Ингээд бид 2 хотод нэг өрөө байр авахаар болоод би цалингийн зээл нэмж аваад нөхөр болох хүн маань хөдөө Уурхайд ажиллахаар болсон юм. Хавар болтол мөнгө хурааж бгд бэлэн мөнгөөр хямдхан байр авъя. Тэр болтол би хотод 2 хүүхэдтэйгээ айлд байгаад нөгөөх маань төрсөн аймагтаа уурхайд ажиллахаар боллоо.

Гэтэл тэр ажил хийсэн юмгүй гэр барьж айлын хашаанд ганцаараа бүтэн жилжин хэвтсэн. Над дээр ирнэ гээд би энд айлд бхд хаанаа байлгах юм гээд л. Би цалингийн зээлтэй бага хүүхжд өвдөж баахан эмнэлэгээр яваад мөнгө төг явуулаач гэхээр байхгүй гээд. Энэ байгаагаасаа хэрэглэж болох юм уу гэхээр өөрөө мэдэхгүй юу гэдэг бсн юм. Би аргаа бараад нөгөө мөнгөнөөсөө идэж уугаад өмсөж зүүгээд яваад байв аа. Ингээд би амьдралд минь 3 жил болоход ямар ч нэмэр болохгүй утасны цаанаас ярихаараа байнга хэрэлддэг хүүхдүүдийг ч үздэггүй надад ямар хамаатай юм гэж ярьдаг ийм хүнтэй байж чадахгүй нь болъё гэсэн чинь нөгөөх чинь за зу болоод би мөнгө нэхэхгүй энэ тэр гэсэн хэрнээ сарын дараа би чамаас салахгүй, чи надтай амьдрахгүй бол чиний мууг үзнэ мөнгөө авна чи намайг залилсан гээд дайраад байх юм.

Энэ үед яах ёстой вэ? Зөвлөөч хүмүүсээ. Буцаагаад өгье гэсэн ч нөгөө мөнгийг ихэнхийг нь хэрэглээд дууссан. Амьдралаа ч амьдралд ямар ч нэмэргүй ажил ажил хийж чадахгүй үг үйлдэл нь зөрсөн, архинд дуртай хартай дээр нь хүүхдүүдэд муу юм хийж мэдэхээр ийм хүнийг өөртөө сайн гээд буруу таньж сонгосон нь миний алдаа байж. Ер нь бага хүүхэд өөрийнх нь төрсөн биш байлаа ч тэтгэмж маягаар буцааж мөнгийг нь өгөхгүй байж болдоггүй юм байх даа.