Сайн байна уу. Би нэг хүүхэдтэй ээж байнаа. Гэртээ 3 жил суусан, энэ хугацаанд нөхрийн чанар жинхэнэ танигдсан даа. Сайн эхнэр байх гэж хичээх тусам дорддог юм байнлээ.

Би нөхрөө хиртэй хувцастай явуулж, хүйтэн хоол идүүлж үзээгүй ч хэзээ ч үнэлэгдэж байгаагүй. Гэрт зүгээр хэвтэж байж хийхгүй яадгийн гэсэн бодол толгойнд нь суучихсан. Гэхдээ би энэ бүхнийг тоохгүй хийдгээ хийгээ л байлаа. Бүр сүүлдээ намайг усанд оруулаадах гэх нь холгүй болоод ирэхэд л би анзаарч эхэлсэн. Би бас хүн ш дээ энэ хүний асрагч болох гэж нэг гэрт орсон юм гэж үү гэж бодсон.
Саяхан маргаан гараад надад гар хүрээд хүүхэддээ ч бас гар хүрэхээр нь би шууд шийдээд хөдөө явсан, хүүхдээ эмээ өвөөд нь хүргэж өгөөд ажилд орсон. Нөхөр ч хөдөө ажиллахаар явсан. Гэхдээ би нөхөр залгах, чат бичихэд түүртээд уур хүрээд байдаг боллоо.
Өөртөө цаг гаргах чинь ямар сайхан юм бэ. Зөвхөн өөрийнхөө өмсөх хувцасыг л угаахад 7 хоног юм угаахгүй зав гарч байна. Өөртөө л зориулж хоол хийж өөртөө л таалагдаж амьдарч байна. Гэхдээ нөхөр гэж бодхоор л залхмаар төвөгтэй санагдах боллоо.

Би салцгаая гэсэн боловч үгүй гээд улам бүр залгаад мэссэж бичээд би өөрчлөгдөнө энэ тэр чамайг санаад байна гэх мэт үг хэлэхэд нь үнэмшилгүй санагдаад хэзээ тийм байлаа гэж бодогдоод улам уур хүрээд намайг нялх биетэй байхад яадаг байлаа гээд л бүх муу муухай санагдаад уур хүрээд болдоггүй ээ.
Хааяа бас надтай нээллтэй бай гээд л нээлттэй байх нэрийдлээр миний хаана юу хийж яваа алхам бүрийг мэдэх гээд нэмж уур хүргээд байх юм.
Энэ хүн надтай ингэж зууралдах үнэхээр төвөгтэй байна. Энэ байдлыг сэргээж эерэг болгох боломж байгаа болов уу