Би танай уншигч байнга захиа уншдаг. Би 4 хүүхэдтэй залуутай суусан амьдрал салгаж нүгэл хийгээгүй ээ ээж нь тэнгэрээс хүүхдүүдээ харж байгаа би харин буян хийж байна л гэж боддог.

Би өөрөө 1 хүүтэй, бид 2 дундаасаа саяхан гүнжтэй болсон 3 сар хүрж байгаа. Сая бүтэнсайн өдөр Эрдэнэт явах шаардлага гараад очиж зээлээ сунгаж зохицуулах ажил гарсан юмаа. Замдаа Орхон гол дээр зогсоод зураг дараад фэйсбүүкд хийсэн чинь хуучин хадам талынх нь ингээд доромжлоод байх юм. Ер нь л амьдралд оролцоод байдаг сонин хүмүүс, би тэднийд бэр болоогүй ш дээ. 4 хүүхдийн мөнгө ,тэжээгчээ алдсаны тэтгэмж, өрх толгойлсон эцгийн тэтгэмж гээд бүгдийг нь тэд авдаг, би нөхөртөө хэлдэг ядаж аль нэг тэтгэмжээ ав л даа, хоол унданд хүртэл нэмэртэй шүү дээ гээл. Манай хүн зөөлхөн болохоор нь элэг бариад сурцгаасан хүмүүс.

Би нөхөртөө хэлсэн, өмнө нь 2лаа ажилтай байхад дутагдах гачигдахгүй байсан, одоо төрсөн нялх хүүхэдтэй, хэрэглээ улам нэмэгдэнэ ядаж аль нэгийг нь аваа гээд. Бичвэл их юм байнаа, бүр дотор давчдаад байсан юм. Та хэд маань ч зөвөлгөө харамгүй хайрлаарай.

Би хүүхдүүдээ ад шоо үздэггүй ээ, манай хүүхдүүд бүгд эрх тэрсхэн хөөрхөн, хамгийн бага маань л нялх, бусад нь бол гараас гарцгаацан 2, 4, 4, 6, 7 ангийн хүүхдүүд байгаа. Тэд бүх тэтгэмж авдаг учраас бид 2 гэрлэлтээ батлуулахаар ярилцаж байгаа тэгэхгүй бол би ямар ч нэр хүндгүй мэт санагдаад байдаг юм. Нөхөр маань ч зөвшөөрсөн.