Хур тунадас: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай  бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 19-24 градус, говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.