Хурдан морины уралдааны хуваарь
2020/07/11
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр /2020.07.10/ “Хүй долоо” худагт хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан.
Хурдан морины бусад насны уралдаан өнөөдөр, маргааш хөтөлбөрийн дагуу явагдана. Хурдан морины уралдааны хөтөлбөр хуваарийг хүргэж байна.
Хөтөлбөр
2020.07.11-ны өдөр
- 07:00-11:00 Азарга
- 12:00-15:00 цагт Их нас
- 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд
2020.07.12-ны өдөр
- 07:00-11:00 Соёолон
- 12:00-14:00 Дааган
- 15:00-16:30 Эрлийз бага насны морьд
2020.07.13-ны өдөр
- 07:00-11:00 Хязаалан
- 12:00-14:30 Эрлийз дунд насны морьд
- 15:00-18:00 Шүдлэн
Бид уралдааны талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/07/11