Эхнэрээ уурлаж зэвүү нь хүрхээрээ харааж доромжилдог гэрээсээ хөөдөг эрчүүд хэр их байдаг вэ? Уурлахаараа би хичнээн зэвүүн үгтэй ч ханиа харааж янз бүр болдоггүй.

Насан туршдаа ханилна гэж бодоод байдаг. Гэтэл жижиг ч бай том ч бай маргаанд аймшигтай бүдүүлэг байдал гаргах юм. Хөөж туух, хараахыг нь сүүлдээ тоохоо ч байлаа. Хүндлэл хайр минь унтраад ч байх шиг. Уйлж эрхлээд наалдаад л байдаг байсан чинь одоо уйлах гэхээр юу гэж бодох бол юундаа уйлдаг байнаа гэх болов уу гээд уйлахаа ч байлаа. Эрхэлж нялууръя гэхээр төвөгшөөх болов уу гээд нээх наалдахаа ч байлаа. Залуу хүмүүсийн халуун дулаан харилцаа бараг л байхгүй болоод байгаа юм шиг. Унтаж хэвтэх ч сонирхолгүй болдог юм байна.

Өөрийнхөө бурууг нээх мэдэхгүй байх шиг. 5 жил боллоо. Анх бол үнэхээр үхэж хаттлаа хайртай байлаа. Одоо ч үхвэл үхмээр салвал салмаар л байна. Эр хүн эмэгтэй хүнийг харааж доромжилж хөөж тууж байхдаа дараа нь мартана гэж боддог болов уу? хэдэн удаа яаж хараасныг нь хэдэн удаа хүүхдээ тэврээд алхсанаа би тоолоод хэлж чадна. Харахаар би энэ хүнийг цаашдаа зөндөө л уурлуулна. Гэтэл уурлах бүртээ хөөж тууж харааж загнаад зодох шахаад байдаг эр хүнтэй насыг барах нэгэн бодлын аймар юм. Ямар ч их хайртай болчихсон юм би.

Хайрлана хүндлэнэ гээд суусан эр хүнээс минь ийм авир гараад байхаар яаж ч чадахгүй юм. Салах талаар бодохгүй л байна. 3 хүүхдээ аваад энэ авиртай хүнээс салаад залуу насаа сайхан өнгөрөөх хэрэгтэй юм шиг. Уурлаж хэрэлддэггүй гэр бүл гэж юу байхав. Эр хүн харин эд мөнгөний хэрүүл , ээж аавын хэрүүл ярьж эхнэрээ гомдоох шиг муухай юм байдаггүй юм байна. хамгийн дорой эр мөнгө ярина, хадам ярина. Хамгийн арчаагүй эр авсан эхнэрээ хөөнө харааж зүхнэ. эхлээд нэг хараана дараа нь нилээн хэд хараана хөөнө хөөгөөд араас нь явна аргадна сүүлдээ аргадахаа болино. Сүүлдээ эхнэрийг чинь өөр хүн аргадна. хэнд буруу өгөх вэ? Тэгээд л чи хөгшин ганц бие мөнгөтэй өвгөн болно. хэн чамайг гэхэв дээ. уурандаа тэгсэн л гэдэг. уучлаарай гэдэг. Хичнээн уурлаж байсан ч яаж ч чадахгүй байхыг л хайр гэнэ. Салсан байсан ч хүндлэхийг л хүндлэл гэнэ.

Үрсээ тэврээд явах цаг болжээ. Аав ээжийгээ үхэхэд би ханьдаа гомдож амьдармааргүй байна. Өтөлж хөгшрөөд чи намайг тэгдэг байсан биз дээ гэж хүнд гомдолмооргүй байна. Эрчүүд минь нэг бол эртхэн сал. Хайргүй болсон бол явуул. хайртай хэрнээ тийм муухай гудамжны характертай бол бас л сал. Хайран чиг залуу нас минь