Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдоод байгаа амьдралаа та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө авах гэсэн юм. Элдэв сөрөг бодолтой хүмүүс нь нэг удаа алхасчих.
Би 26тай эрэгтэй. Цэргийн офицер. Миний мэргэжлийн онцлогоос шалтгаалаад би хөдөө ажиллаж амьдардаг юм. 2 жилийн өмнө нэгэн хөөрхөн эмэгтэйтэй танилцаж бид хамт амьдарсан юм. Тэр ажил төрөл бүхнээ орхиж намайг сонгон хөдөө ирж амьдарсан. Голын адал явдалтай дундах зүйлийг алгасая. Яг л бусдын адил их сайхан байсан. 2 талын эцэг эхүүд бол ярилтгүй. Ямарч нэгний амьдрал руу өнгийсөн зүйл байхгүй. Хэн нэгнийг нь муулдаггүй. Хэнийх нь ч амьдрал руу гаднаас өндийдөггүй. Тэр минь нэг охинтой. Би тэгэхээр тэр хүний 2 дахь боломж, илүү их итгэл найдвар хүлээсэн хүн гэж боддог. Хамт амьдраад хөөрхөн хүүтэй болсон юм. Бид хөдөө амьдардаг охин маань эхнэрийн талд хадмынд байдаг. Эхнэр хөдөө гэртээ болон аав ээж охин дээрээ ирэн очин байдаг. За гол зүйл рүүгээ ороё.

Бид 2 гэр бүлийн хүмүүжил сайн. Гэхдээ манай эхнэр уураа барьж чаддаггүй. Аль ч амьдралд хэрүүл уруул гарч л таарна. Энэ бүхнийг инээж, тэвчиж, мартаж, сонсоогүй мэт өнгөрүүлж яагаад болдоггүй гэж. Жижиг шажигхан зүйл дээр уурлана. Хайраа битгий тэгээ энэ чинь ингэнэ шүүдээ юм чинь ийм байдаг юмаа дараа нь ингэдэг юм гээд заагаад зөөлнөөр зөвлөөд хэлэхээр уурлана. За уурлаж болноо эмэгтэй хүний л зан учраас тэр дор нь уучлалт гуйна. Зүгээр бай гээд аймар адаар аашаар түлхэнэ гар хуруу авч шидэлнэ. За тэгвэл хэсэг орхиод уур нь гараг гээд ажлаа хийж байгаад орж ирээд юуч болоогүй мэт ярьна, гуйна уучлалт гуйна. Ямарч шинжгүй. Би бүүр нойтон хамуу шиг шалж наалдаж, алсаас ёстой аргаа барж2 уучлалт гуйж эвлэрнэ. Зүгээр хаявал тэгээд л хэд л бол хэд л хононо. Бидний гардаг хэрүүл дандаа жижиг хэрүүл. Хамгийн анх надруу эрүүл байж согтуу эрэгтэй хүний үйлдэл гаргаж юм хумаа авч шидэлсэн. Одоо бүүр тэр цаашаа.

Гол нь уурлаж хэрэлдсэн үедээ жижигхэн зүйл дээр ч тэр миний юу гэж гоё ганган зүйл хэлэх ердөө хамаа байхгүй. 1000 сайхан үг хэлэхэд голд нь ганцхан л үг буруу хэлэхэд тэрнийг өлгөж аваад л хэрүүл улам ширүүснэ. Би охиндоо гэр бүлдээ хүүгээсээ илүү охиндоо хайртай. Салахгүй хэрэлдэхгүйг үргэлж бодно. Гэхдээ яахав сална болино гэж байсан. Энэ сэтгэлээсээ биш. Ааш занг нь зөөлрүүлэх гэж гэхүүдээ. Одоо бас 2 дахь амьдрал юм чинь арай дээрдэх болов уу. Энэ тэрээ гээд л. Өдөрт хоолоо хийх үү гэж байж нэг л хоол хийнэ. Тэрийг нь орой иднэ. Мар өглөө нь иднэ. Хувцас угаах асуудал дээр би л хайраа хувцас хиртэй байна тэ заза зүгэрээ гээд л өөртэйгөө ярьна. Энийг сонсоод л би хувцсыг чинь угааж өгдөггүй юу энэ тэр гээд л хэрүүл эхэлж байгаамдаа. Хүний эхнэр л нөхөртөө наалдаад эрхэлдэг үнсдэг. Гэтэл намайг үнсэх, тэврэх, сууж байхад ирээд дэрлээсэй гэж би үргэлж хүсдэг бас нэг эхнэрээ эрхлүүлмээр л байна ш дээ. Гэтэл эсрэгээрээ би дандаа очиж үнсэнэ. Би л оролдож эрхэлнэ. Хааяа ойрхон хэд үнсэхээр за цаашаа эдр гэнэ.

Ээж аав, охин дээрэ байхдаа одоо түрүүлж нэгч чат бичихгүй таг хэд ч хононо. Бил чат бичнэ. Тэгж байж бичдэг чатууд нь аягүй товчхон үгс. Хүүхүүдиийн зураг эдр сайхан үгтэй урт чатууд бол хайртай хүмүүс эхнэр нөхөр хосууд хэн хэнээсээ гуйж биш сэтгэлээсээ өгдөг зүйлс биздээ. Өгөөч гэж биш өөрсдөө хүү нь охин нь өнөөдөр тэгсэн ингэсэн гээд л. Нэг зүйл тодруулая. Би яахав уурладгүй хэрнээ бас жаахан хорон үгтэй. Гэхдээ хорон үг цөөхөн ганц л гарна. Байнга уучлалт би гуйна. Бурууг би хүлээдэг. Би эвлэрэх талаар ярьдаг шүү. Хэнийх нь ч буруу байсан би л үргэлж гуйдаг. Тэгээд энэ бүхнээс залхаад 2 уулаа сэтгэл зүйч дээр очиж уулзаад зөвлөгөө авъя гэхээр би ямар яадгаа алдсан хүн юмуу тэгтлээ тулаагүй байна эдр гэнэ. Сэтгэл зүйч дээр урьдчилан сэргийлэх, гэр бүлийнхээ эрүүл харьцаагаа хамгаалах, жаахан асуудал гарж ирэхэд тэрийг дарах зорилгоор очдоггүй юм уу. Одоо бол салахад зүгээр л салаг гэсэн бодолтой тэгээд л би уучлалт гуйна. Ярилцаж ирээдүйгээ ярих зүйл дээр юу ч ярихгүй.

Бид энэ ааш бардам зан байхгүй бол бид хэн хэндээ тохирсон сайхан хосууд. Одоо бол үнэхээр яах аа мэдэхгүй л байна. Ингээд зүгээр л тэсээд уурлах бүрт нь хэзээ ч хамаагүй уурлахыг нь хүлээгээд л хүйтэн хөндий надад нэг ч эрхлэхгүй би чинь эр хүн шүү дээ өөрөө наль наль гэхгүй ингэж л амьдрах уу. Бүүр яаж ч ярилцсан болдоггүй. Тэр минь их нийтэч их сайхан хөөрхөн сайхан эмэгтэй даанч нялуун ийм зан байхгүй. Бас тэр хэнд ч хэрэггүй их уур жаахан зүйлийг сүр болгож, ууралчихаад хий хоосон бардам зан байхгүй л бол бид үнэхээр сайхан амьдарна. Энэ хүрээд захиагаа дуусгая. Ийм зан засрах уу. Би эвлэрэх үү?
Хэн ч юу ч гэсэн болно би бүгдийг нь авах гээхийн ухаанаар хандах болно. Баярлалаа цаг зав гарган уншсанд