Оношлогооны төвүүд 20.00 цаг хүртэл ажиллана
2013/04/08
Техникийн хяналтын үзлэгийг чирэгдэлгүй, чанартай зохион байгуулах зорилгоор “Баянгол” , “Сонгинохайрхан” , “Баянзүрх”-т байрлах техникийн хяналтын үзлэгийн төв өчигдөрөөс уртасгасан цагаар ажиллах болов.
Мөн амралтын өдрүүдэд өдөр бүр өглөө 0800 орой 2000 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулахаар Зам тээврийн яамны харьяа Авто тээврийн үндэсний төвөөс шийдвэрлэв. Нэг өдөрт 50-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авдаг. Өнөөдрийн байдлаар 560,000 тээврийн хэрэгсэл монгол улсад зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд байгаа 3 техникийн хяналтын үзлэгийн төв байдаг. Энэ нь 300,000 тээврийн хэрэгслийг оношилоход хаанаа ч хүрдэггүй учир ийнхүү зохицуулалтыг хийж байгаа аж. Суудлын автомашины 10,000 харин ачааны 15,000 төгрөгөөр оношилгоонд орж байна.
jfsgpvfe · 2013/05/14
WUtNt* jrmfjiglkmec, [url=http://wmdajpyezlim.com/]wmdajpyezlim[/url], [link=http://hvsrxhntrpmv.com/]hvsrxhntrpmv[/link], http://rwdnudsiokak.com/