Оройн мэнд, би 24 настай. Одоогоор эрхэлсэн ажилгүй, жирэмсэн. Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж хүлээж байгаа. Нөхөртэйгээ 4 жил амьдарч байна.

Нөхөртэйгээ эрхлэх үедээ эрхлээд хоорондын харилцаа дотно, ер нь л асуудалгүй байдаг. Утсыг нь ухаж байгаад өөр эмэгтэйтэй танилцсан байсныг нь мэдсэн. Би ч эхэндээ уурлаж байгаад ярилцахаар болоод, юу болоод байгааг нь асуутал бүх үнэнээ хэлье гээд, чамайг хүсэхээ больсон, охин дүүтэйгээ байгаа мэт байдаг. Чамайг гомдоохгүй гэж их хичээж өдийг хүрсэн гэж хэллээ. Ийм тохиолдолд харилцаагаа яаж авч үлдэх вэ? Юунаас эхэлсэн нь дээр вэ? Жирэмсэн болохоор хямраад унтаж ч чадахгүй их хэцүү юм. Та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөрэй.