Ахмадуудаа ажлын байраар нь аялуулав

 

     Тээвэр, ложистикийн төвийнхөн Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудаа цехдээ урьж, хүндэтгэл үзүүлэв. Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатар, цехийн Ахмадын зөвлөлийн дарга Х.Дармаа нар ахмадууддаа баяр хүргэн угтан авч, тэднийг  ажиллаж байсан ажлын байраар нь аялуулж, шинээр суурилуулсан техник тоног төхөөрөмжтэй танилцуулан, сүүлийн үед хийсэн шинэлэг ажил, ололт амжилтаа тайлагнав.  Түүнчлэн  ахмадууддаа хүндэтгэлийн зоог барьж, авьяаслаг ажилчдын урлагийн тоглолт сонирхуулав. Энэхүү үйл ажиллагаанд 46 ахмад оролцсон бөгөөд ахмадын баярын үйл ажиллагааг ТЛТ-ийн Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Үйлдвэрчний хороо  хамтран зохион байгууллаа. Тус цехэд өндөр насны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэмж тогтоолгосон 87 хүн байдаг аж.      

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс