Сайн байцгаана уу би хоёр хүүхэдтэй анхны нөхрөөсөө салаад 6 жилийн дараа энэ хүнтэй суугаад нэг хүүхэд гаргасан. Хамт амьдраад 6 жил болж байна, нөхөр маань 8 сараас нэг хүүхэнтэй явалдаж байгаад саяхан баригдсан.

Би мэдээд, бид хоёр ахиж уулзахгүй хоорондоо ярихгүй энэ тэр болсон, би сална гэж яваад 10 хоноод гэртээ ирсэн. Нөхөр бас ардаас залгаад уучлалт гуйгаад гэртээ ирсэн ч миний сэтгэл уучилж чадахгүй байна. Хоорондоо мэссэжлэж байсан мэссэжүүд нь нүдэнд харагдаад нөхөр сүүлийн үед нэг л их ууртай, тэгээд л хэрүүлтэй байх боллоо. Би яах ёстой юм болоо, хоёр хүүхдээ бодоод энэ амьдралыг тэвчих ёстой юу, хоёр хүүхэдтэйгээ амар тайван хэрүүлгүй хоёр хүүхдийнхээ төлөө амьдарсан дээр үү зөвлөөч