Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй  цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 37-39 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 27-29 градус хүйтэн байна.