Хар машин

 

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль хаяанд ирлээ.  Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам, эвслийг төлөөлөн дөрвөн хүн нэр дэвших эрхтэй байгаа. Намууд дотоод сунгаагаа хийх нь хийж, нэр дэвшүүлэх хүнээ тодруулах ажил ид өрнөж байх шиг байна. Аль нам, эвсэл нь хэнийгээ дэвшүүлэх нь удахгүй ил болох бизээ.

Харин ард иргэд бид энэ удаагийн сонгуульд хэр бэлтгэлтэй байгаа вэ? Өмнөх сонгуулиуд шиг луйврын сонгууль болохгүй гэсэн бат итгэл бидэнд бий юү? Өнгөрсөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль луйврын сонгууль болсныг бүгд мэдэж байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл бид ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй л байна. Энэ удаа ч гэсэн саналаа луйвардуулж хулгайч луйварчдыг толгой дээрээ залчихаад хожим нь гоншигноод үлдэх үү эсхүл урьдчилан арга хэмжээ авч энэхүү луйврыг хамтдаа зогсоох уу гэсэн асуудал бидний өмнө тулгараад байна.

 

Сүүлийн 30 жил Монголын ард түмэн луйврын сонгуулийн золиос болж ирсэн.Тиймээс энэ удаагийн сонгуульд дахин луйвардуулахгүйн тулд гишгэсэн мөрөө эргэн харах, өнгөрсөндөө дүн шинжилгээ хийх нь чухал болоод байна.

 

Луйврын сонгуулийн гол гол технологийг судалж үзвэл тухайн  арга техникүүдийг дотор нь 2 ангилж болохоор байна. 

Нэгд, биднээс хамааралгүйгээр бидний сонголтод нөлөөлөх арга технологиуд; 

Хоёрт, биднээс хамааралтай байдлаар бидний сонголтод нөлөөлөх арга техникүүд гэж; 

 

Биднээс хамааралгүйгээр бидний сонголтод яаж нөлөөлдөг вэ? 

 

• Нэг: Хар машинаар санал луйвардах;

• Хоёр: Бүртгэлийн албаар дамжуулан санал луйвардах (Бидний хэлж заншсанаар царцааны нүүдэл хийх); 

• Гурав: Сонгуулийн Ерөнхий Хорооны хариуцлагагүй, бусармаг үйдлүүдтэй холбоотой санал луйвардах (Тод жишээ нь өнгөрсөн сонгуульд хуурамч Ш. Гантулгыг дэвшүүлсэн асуудал);

• Дөрөв. Сонгогчдын эрх ашгийг илт зөрчсөн заалт сонгуулийн хуулиндаа суулгаж луйвардах (Өнгөрсөн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 мянга гаруй Монголчуудын сонгууль өгөх эрхийг хассан нь байж боломгүй асуудал юм)

• Тав. Сонгогчдыг үнэн бодит мэдээллээр хангах нөхцөлийг хязгаарлаж санал луйвардах (Өнгөрсөн сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийг ил тод шүүмжлэхийг хориглосон заалт суулгасан. Энэ нь өөрөө сонгогчдын үнэн бодит мэдээллээр хангагдах эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа юм. Хүнийг гүтгэх бол нэг хэрэг. Харин хулгайч, луйварчин нэр дэвшигчдийг ил тод зарлан илчлэх бол шударга ёсонд нийцсэн үйлдэл юм. Гэтэл хулгайч луйварчдаа улаан цайм хамгаалсан заалт суулгасан нь шударга нэр дэвшигчийн үнэнийг хэлэх эрхийг хязгаарлаад зогсохгүй ард түмнийг төөрөлдөхөд маш том нөлөө үзүүлж байна). 

 

Одоо сонгогчдоос хамааралтай байдлаар санал луйвардах арга техникүүдийг харъя.

 

• Нэг. Мөнгө тарааж санал луйвардах (Сонгуулийн хуулиндаа хориглосон заалт байгаа хэдий ч гарсан хэрэг зөрчлүүд дээр хариуцлага тооцдоггүй нь энэ луйврыг улам өөгшүүлээд байгаа юм);

Хоёр: Төрөл бүрийн агаарын мөрийн хөтөлбөрүүд болох халамж, хөгжлийн хөтөлбөрүүдийг амлан хууран мэхлэх замаар санал луйвардах;

• Гурав: Эрх баригч нам сонгуулийн үйл ажиллагаанд төрийн албаны бүтцийг ашиглан иргэдийн сонголтод нөлөөлөх зэрэг орно.

Өнөөдөр үйлчилж байгаа сонгуулийн хууль болон сонгуулийн бусад үйл ажиллагаанд ийм олон луйврын арга техникүүд зэрэг ажиллаж байхад сонгогчдын хариуцлагатай сонголт хийх боломжийн талаар ярихад хэцүү. Тиймээс энэ бүх сонгуулийн луйврын технологиудыг таслан зогсоож байж л урагшлах нь хэн хүнд ойлгомжтой бизээ. 

Дээр дурьдсан луйврын арга техникүүдээс хамгийн ноцтой нь хар машины луйвар юм.

 

Хар машин бол луйврын машин гэдэг нь тодорхой болсон. Санал тоолох автомат төхөөрөмж гэх гоёмсог нэрний цаана хулгайч, луйварчдыг багаар нь, бүр багцаар нь гаргаж болдог шидэт төхөөрөмж гэдэг нь илэрсэн. Анхнаасаа сонгуулийг луйвардах зорилгоор санал тоолоход ашиглахаар оруулж ирсэн. Дэлхий даяар ч хар машины луйврыг хүлээн зөвшөөрчихөөд байхад манайх зууралдаад байх нь хэр зохистой юм бол? Олон улс орнууд хар машиныг халж, гараар тоолохыг илүүд үзэх боллоо.

 

Хэд хэдэн жишээ дурдъя. 

Англи улс хар машиныг сонгуулийн санал тоолоход ашиглах эсэх талаар парламент дотроо хэлэлцээд сөрөг үр дагавартай гэсэн шийдвэрт санал нэгтэйгээр хүрсэн жишээ бий. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трампын ялагдсан гол шалтгаан нь хар машин байсныг улс төрийн шинжээчид санал нэгтэйгээр баталж байна. 

Герман улс хар машиныг ашиглаж байгаад 2009 онд Дээд шүүхийнхээ шийдвэрээр халсан. Герман Улсын дээд шүүх хар машиныг халах 2 үндэслэл гарган шийдвэрлэсэн байдаг. Нэгд, сонгуулийн санал тоолоход хар машиныг ашиглах нь цаг хугацааг хэмнэх дэвшилтэт давуу талтай боловч сонгогчдын итгэл өндөр байх, сонгуулийн үр дүн зөв байх нөхцөлүүдийг зөрчиж болзошгүй  гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа учраас халах нь зөв. Хоёрт, хар машины технологийн үйл явцын жижиг эд анги бүрийг олон нийт бүрэн хянаж чадахгүй учраас халах нь зөв гэсэн 2 дүгнэлт гаргаж шийдвэрлэжээ. 

Саяхан 2020 онд Венесуэль улсад санал тоолох хар машин хадгалагдаж байсан агуулахыг шатаасан ноцтой хэрэг гарсан. Энэ бол ард түмний сонгох сонгогдох суурь эрхийг зөрчвөл бухимдсан олон түмэн юу ч хийж чадна гэдгийн тод илрэл юм. Магадгүй олон нийтийн урт хугацааны бухимдлын үр дүн болсон тухайн гэмт хэргийг төр засаг нь буруушаасан байх. Гэхдээ улс орондоо шударга ёс тогтооё, ирээдүй хойчоо хамгаалъя гэж сэтгэл нь шархалж байгаа хэний ч хувьд ийм үйлдэл хийх нь хариуцлагын асуудал юм. Учир нь аливаа өөрчлөлт ёс зүйн зарчим дээр суурилдаг. Нэгэнт  хууль тогтоомж нь ёс зүйн наад захын шаардлага хангахгүй болчихсон улс оронд олон түмэн ийм арга хэрэглэхээс өөр аргагүй. Монголчууд, монголын ард түмэн ч хар машины асуудлыг иймэрхүү замаар шийдвэрлэвэл гайхаад байх юм байхгүй. Ийм нөхцөл байдалд хүрлээ гэж бодоход хариуцлагагүй төр засаг нь ийм байдал руу түлхсэн гэхээс өөр дүгнэлт гарах учиргүй.

Өнөөдөр 100 сая давсан хүн амтай Япон улс, 150 сая хүн амтай ОХУлс сонгуулийн дүнг гараар тоолж болоод л байна. Гэтэл манай улсын хүн ам хэд билээ. Ичихгүй байна уу? Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар 100 хувь давхар тоолъё гэсэн шийдвэр гаргасан сурагтай. Хар машины саналыг 100 хувь гараар давхар тоолсон ч үр дүн гарахгүй. Учир нь түрүүчийн сонгуулиар хар машины албан ёсны саналын хуудсыг хуурамч саналын хуудсаар шууд солих замаар сонгуулийн луйвар хийсэн нь ил болсон. Тэгэхлээр шударга сонгууль хийе гэж бодож байгаа л бол хар машиныг бүрэн халж, 100 хувь гараар тоолохыг хуульчлахаас өөр гарц байхгүй.

 

Сонгуулийн санал тоолох хар машиныг халах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, эрх баригч намын удирдлагууд яагаад таг чиг дуугарахгүй байна вэ? Эрх баригч нам сонгууль луйвардахаа тооцоолж байгаа гэж хардахад Монгол улсын ерөнхийлөгч яагаад дуугарахгүй байна вэ?

 

Нийгмийн дундаж давхарга нь тэлчихсэн, техник технологи өндөр хөгжсөн хөгжилтэй улс орнуудад хар машины луйвар гараад байхад сонгогчдын боловсрол нь 0 үзүүлэлттэй манай улсад сонгуулийн луйвар гарахгүй гэсэн баталгаа хаана байгаа юм бэ? 

Би жирийн иргэнийхээ үүрэг хариуцлагыг ухамсарлан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад хаяглан хүсэлт тавимаар байна. Санал тоолох хар машины талаар байр сууриа илэрхийлээчээ. Иргэдийн 90-ээс дээш хувь нь эсэргүүцэж байгаа хар машиныг халах талаар шийдвэртэй арга хэмжээ аваачээ. Иргэдийн сонгох эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хар машинаа зогсоож тус болно уу? Ингэж ард түмнээ малаас дор үзэж болдог юм уу, Ерөнхийлөгчөө. Эрх баригч нам нь саад хийвэл та бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг хүчээр шийдвэрлэсэн ч болно. Танд цэрэг хөдөлгөх эрх нь байгаа. Асуудлыг хүчээр шийдлээ гэхэд ард түмэн таны талд орно уу гэхээс эрх баригч намын талд орохгүй. Монголын ард түмэн таныг хамгаална. Учир нь хуульчилсан хулгай луйвраас илүү ёс зүйн зарчим гэж байдаг. Эрх баригч нам ингэж ард түмэн рүүгээ ингэж нус цэрээ хаяж, нулимаж, тохуурхаж байгаа бол ард түмэн ч өөрийнхөөрөө хариу арга хэмжээ авах цаг заавал ирнэ.  

Эцэст нь нийт ард түмэндээ хандан сонгуулийн санал тоолох луйврын хар машиныг халах үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна. Бид саяхан хар машиныг халах цаг нь болсон уу гэсэн санал асуулгыг цахим орчинд явуулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 90-ээс дээш хувь нь хар машиныг халах цаг нь болсон гэж үзэж байна. Удахгүй миний бие энэ санал асуулгын дүнг сонгуулийн хар машиныг халах тухай уриалгад хавсарган Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд албан ёсоор хүргүүлнэ. Тэдний өгөх хариу нь тэднийг нь хэн бэ гэдгийг илчлээд өгнө. Энэ 76-гийн хэн нь хэн бэ гэдэг нь удахгүй тодроно. Хэн нь Монгол Улсын ирээдүй хойчийнхоо төлөө ажилладаг жинхэнэ төрийн зүтгэлтнүүд болох, мөн хэн нь гадныхны гар хөлийн үзүүрт гүйдэг чөтгөр тийрэнгүүд болох нь энэхүү санал тоолох хар машиныг халах тухай нийт ард түмний хүсэл зоригийг шингээсэн уриалгыг дэмжих эсэхээс хамаарах нь тодорхой.

Хар машиныг халах цаг болсон.

Үүнийг Монголын ард түмэн хийж чадна. Учир нь жинхэнэ хүч зөвхөн ард түмэнд л байдаг. Энэ давуу талаа мэдэрвэл бидэнд хүрч чадахгүй газар, авирч чадахгүй оргил гэж үгүй билээ. Бид Трампын хийсэн алдааг давтаж болохгүй. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохоос өмнө өөрөө санаачлага гарган хар машиныг халж чадсан бол тэрээр гарцаагүй ялалт байгуулах байсан. Бидний өмнө ийм тод сонгодог жишээ байхад бид юу ч хийлгүй, зүгээр сууж байгаад сонголтоо луйвардуулна гэж үү. Бид тийм хүлцэнгүй дорой ард түмэн үү? Халуун цуст өвөг дээдсийн маань омогшил бидэнд үлдээгүй гэж үү? Тийм байх ёсгүй.

Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хар машингүй хийхийн төлөө нэгдэхийг миний зүгээс нийт ард иргэддээ хандан уриалж байна.

 

Ш.Гантулга