Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Надад та бүхнээс асуух нэг зүйл гараад байнаа. Та бүхнээс чин сэтгэлийн зөвлөгөө авахыг хүсч байна.
 
Би 29 настай одоо нөхөр охинтойгоо амьдардаг би өөрөө хувийн компанид ажилладаг нөхөр маань багш хийдэг тийм л гэр бүл.
Анх нөхөртэйгээ танилцаад бид 2 удалгүй охинтой болсон манай нөхөр их даруухан миний л үгээр бүхнийг хийдэг, нийтэч биш тийм л хүн анхандаа архи тамхи хэрэглэдэггүй гадуур шоуддаггүй гэртээ л байж байдаг илүү дутуу юм яриад байхгүй байх нь надад ёстой миний бодож хүлээж байсан хүн маань мөн байж гэж баярладаг байлаа гэсэн ч яг амьдрал дээр ийм байх нь хэцүү санагдах болсон ч архи дарс уугаад байх биш энэ ч яахав гэж бодон амьдралын бүх л асуудлыг өөрөө зохицуулж явсаар одоо 4 жил амьдарч байна. Сүүлийн үед нөхрийнхөө энэ амьдралд идэвхигүй санаачлагагүй, миний хүүхэд шиг амьдраад байгааг нь харахаар үнэхээр бухимдаад яая даа гэж бодоод байх болсон. Эмэгтэй л хүн юм болхоор нөхөртөө эрхэлж хайрлуулж халамжлуулж амьдарлын зарим асуудлыг даатгаж амьдармаар ингэж өрх толгойлсон эмэгтэй шиг амьдрахаас залхах боллоо. Одоо бодоод байсан чинь анхнаасаа ядаж л секс хийхдээ хүртэл ихэнх тохиолдолд би дандаа санаачилдаг байжээ энэ байдлыг нь янз бүрээр хэлж, ойлголцохыг хичээж байсан ч өөрчлөлт гарсангүй ээ сэтгэл зүйчид ханддаг ч юм билүү гэж бодсон ч хандаагүй л байна. 
Сүүлийн үед би эр хүн юм бол хэр удаж байж эхнэртээ ойртох нь  уу гээд тоохгүй байгаад байсан чинь бид 2 секс хийлгүй 1 сар гаран бараг 2 сар болж байна ийм юм байж болох уу өөр хүнтэй байх ямар ч үндэслэл байхгүй энэ байдлаараа үргэлжилбэл амьдрал арай л биш болоод байнаа. Бид 2-ын секс хийх давтамж сүүлийн жил 1 сард 1, 2сард л 1 болоод байна анхнаасаа л манай нөхөр идэвхтэй байгаагүй өөрөө л санаачилдаг байсан. Би нөхөртөө тоогдохгүй байхаар уруу дорой биеэ авч явдаггүй өөртөө ч их анхаардаг. Хайр халамжаар дутуу яваад байхаар цаанаасаа их стрессдээд байдаг юм байна ямар ч эрч хүчгүй нэг л гундуухан болчихын тэглээ гээд энэ хугацаанд нөхрөө хуурч байгаагүй тэвчээд өөрчлөгдөхийг хүлээгээд байгаа ч заримдаа өөр хүнтэй болсон ч яадгийн гээд бодохоор нэг л зүрх зориг хүрэхгүй  юмаа.
 Бас 1 зүйл нь өөрийнх тухайд ийм байлаа гэхэд ядаж гэр бүлийхэн нь бас л сонин хүүгийнх нь охин нь төрөөд  байр саваа өөрсдөө /эхнэрийн талаас/ зохицуулж  тусдаа гараад  байхад ядаж бэр гүйгаагүй манай ээж аавтай ч гэрийнхэн нь танилцаагүй за гэрийнхэн нь тоохгүй байх яахав гэж бодоход өөрөө миний гэр бүлтэй ойр дотно биш, ядаж надад өөрийн боломжинд тааруулж гэрлэх санал тавиад ч юм уу  өөрийн болгоод авч ч чадахгүй цалин багатай мөнгөгүй гэдгээрээ бүхнийг хязгаарладаг, эхнэр хүүхэдтэй болсон хариуцлагаа ухамсарлаж чадахгүй зүгээр л урсгалаараа л яваад байдаг. Гэр бүийн санхүүгийн асуудлаа ч би өөрөө зохицуулдаг. 
Бид чинь үр хүүхдийнхээ өмнө том хариуцлага хүмүүс учраас салах тухай бодохгүй л байгаа гэхдээ амьдрал дөндөж эхэлж байхад ийм хүйтэн хөндий  харилцаатай байна гэхээр цаашид хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байна. Одоо яг л  2 найз шиг л амьдарч байна эхнэр нөхрийн ямар ч харилцаа байхгүй энэ байдлыг өөрчлөх гэж үзсэн боловч үр дүн бараг л гараагүй.
 
Энэ тохиолдолд яасан нь дээр вэ  та нарын зөвөлгөө маш их хэрэгтэй байна.