Эхнэрээ хий хардаад ч байгаа юм шиг
2014/05/06
Сайн байна уу би одоо 30 тай, манай эхнэр 25 тай юм. Эхнэрээ хүнтэй унтаад байна гэж хардах боллоо. Учрир нь анx бид 2 танилцаад үерхээд удаагүй байсан.
Тэгээд нэг орой эхнэр би унтлаа гээд мсж бичсэн, аан гээд би маргааш өглөө нь юу хийж бна гээд мсж бичсэн чинь эхнэр гэртээ юм угааж байна гэлээ. Тэгээд би яваад очсон гэртээ байхгүй гадуур нэг хүнтэй заx руу явж байгаад ирсэн. Тэр нэг залуу ангийнх нь залуу байсан л даа. Тэд өмнөх орой нь бас уулзсан гээд надад үнэнээ хэлсэн. Тэгээд надад худлаа хэлснээс нь болж би одоо хардаад байх юм.
Эхнэрийн энэ явдал 2 жилийн өмнө болсон юм. Манай эхнэр намайг огт харддагүй. Би саяхан нэг танил эмэгтэйгээсээ гуйж байгаад эхнэрээ хардуулах мсж албаар бичүүлсэн чинь эхнэр олж уншаад нээх сүртэй юм болгосонгүй. Зүгээр асуугаад өөр олон юм яриагүй.
Тэгсэн хүнээс асуух нь ээ өөрөө хүнтэй уулздаг хүн тоодгүй юм аа гэх юм. Би эхнэрээ өөр хүнтэй эсвэл хүнгүй вэ гэдгийг яаж мэдэх үү. Тэгэхгүй бол миний хардалт бөөн шаналгаа болж дууслаа, надад зөвлөөч гуйж байна