lapsha2_1
 

Хуучрашгүй хоолны шинэ цэс

Гал тогоондоо эзэгтэй, эр нөхөр хоёрын хэн нь илүү их цаг зарцуулдаг вэ? Энэ асуултад ихэнх нь “эзэгтэй” гэж хариулах нь гарцаагүй байх. Эгээ л арван гартай юм шиг ажил бүрийг зохицуулж чаддаг ээжүүд, эхнэрүүд яагаад заавал буйдан дээр удирдлага барьж суугаад тухлахын оронд галын өрөөнд тогоо, шанага эргэлдүүлэх ёстой билээ?! Энэ бүхэн нэг талаас үүрэг хэдий ч нөгөө талаарМонголын нийгэм эмэгтэйчүүдэд эрх тэгш боломж өгдгөөрөө дорно дахины улс орнуудын уламжлалт загвараас арай өөр юм. Нэг үгээр бол монгол эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхдээ халамжлах үүрэгтэйнхээ зэрэгцээ ажил эрхэлж, карьер хөөх эрхтэй. Гэрлэсэн л бол гэрийн эзэгтэй болж хувирдаг хатуу уламжлал мөрддөггүй нь давуу тал хэдий ч энэ хэрээр тэдний үүрэх ачаа нэмэгддэг. Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн энэ онцлогийг дагаж, гэрийн ажлыг нь хөнгөвчлөхөд чиглэсэн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ цаашид өндөр эрэлттэй байх хандлага бий. Чухамдаа энэхүү хандлагыг дагаж, зах зээл өөрөө зохицуулалт хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монголчуудын нэгэн үеийнхний өдөр тутмын хоол ЛАПША хүртэл дэлгүүрийн лангуун дээр “БЭЛЭН” байх болжээ. Лапша шиг шингүүртэй, шимтэй хоол монгол хоолны цэсэнд ховор байх.

Халуун гал дээр хэр богино хугацаанд болж байгаагаар нь тухайн хүнс биед хэр хурдан, сайн шингэхийг хэмжиж, шинжиж болдог. Удаан болцтой тусмаа биед удаан шингэдэг гэсэн үг. Хуучин нэртэй шинэ брэнд ЛАПША-ний хувьд богино хугацаанд гүйцэд болдгийг нь юуны өмнө онцолбол биед хэр шингэцтэй хүнс болохыг хэлээд өгөх байх. Хоол гэдгийг мах, борц, заримдаа сүүгээр амталдаг лапшагаараа л төсөөлдөг байсан урьдны улс гурилыг “худалч хүнд халуун суганд хавчуулахад л болдог эд” гэж хэлцдэг байсныг мэдэх хүмүүс бидний дунд цөөрөөгүй гэж бодож байна. Гурилыг бодвол бэлэн хэлбэрээр гар дээр ирэх савласан, савхан ЛАПША брэндийг гоймон гэж хэлэхэд үнэнд ойртох хэдий ч гоймонтой жишвэл огт өөр юм. Гоймонг савлагаа, тээвэрлэлт, хадгалалтад тэсвэртэй болгохын тулд бэхжүүлэх үүднээс цавуулаг бодисоор “торддог” учир үүнээс болоод болц нь удаан байдаг. Гоймон болгон уурагтай учраас ЛАПША брэндийг “уурагжуулсан хүнс” гэж тодотгох нь мэдээжийн хэрэг болох биз. Харин гоймонгоос ялгаатай нь уургаас гадна Тиамин В1, Рибофлавин В2, В3, Фолийн хүчил В9 гэсэн үндсэн дөрвөн төрлийн витамин, төмөр, цайр гэсэн эрдсээр баяжуулахын хамт хугарлыг нь багасгах аргыг эко аргаар буюу технологийн явцаар шийдвэрлэсэн. Бусдаар бол зүгээр л энгийн нэг ЛАПША. Ийм эгэл нэртэй үндэсний брэнд эзэгтэй нарын сонголтод саяхнаас багтах болсон учраас чухам юу нь онцгой вэ гэдгийг сонирхуулсан нь энэ.

Үндэсний компаниудад өөрчлөлт хэрэгтэй

Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж буй ч үндэсний үйлдвэрлэл бүр брэнд бүтээгдэхүүн бий болгох гэдэг тийм ч амаргүй зүйл аж. Гэхдээ чөлөөт эдийн засагт шилжсэн сүүлийн хорь гаруй жилд үндэсний томоохон компаниуд маань монголчууддаа дэлхий дахины хэрэглээ, шинэ техник технологи, брэндийг оруулж нэвтрүүлсэн гавьяатай. Харин дараагийн шатанд үндэсний компаниуд маань дэлхий дахинд Монголынхоо брэндийг гаргах ёстой. Нэг үгээр бол эргэлт хийх цаг болжээ. Энэ ч үүднээс Засгийн газар дэлхийд өрсөлдөхүйц үндэсний брэндийг бодлогоор дэмжихээ мэдэгдсэн нь үндэсний үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнд оруулаад байгаа аж. Өрсөлдөөнд үндэсний үйлдвэрлэгч “ТЭСО” компанийн ЛАПША брэнд өөрийн онцлог, давуу тал, зах зээлийн судалгаа зэргээрээ ирээдүйтэй төсөлд тооцогдон эхний шатанд дэмжлэг хүлээжээ.Тун удахгүй ЛАПША брэнд Японы зах зээлд хөл тавихаар зэхэж байна.

 Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн том зах зээлд гарах нь тухайн компанид л ашигтай гэсэн явцуу бодлоо энэ удаад авч хаях хэрэгтэй болох нь. Учир нь ЛАПША брэндийг бид дэмжсэнээрээ эргээд эх орондоо хөрөнгө оруулалт хийх гинжин холбоог үүсгэж байгаа аж. Яг яаж гэж үү?! Худалдаанд гараад удаагүй ч ЛАПША брэнд Монголчуудын оюун сэтгэлгээ, урлаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан суу билэгтнүүдээ дэмжих аяныг эхлүүлж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайд анхны орон сууцны эрхийн бичгээ гардуулан өгсөн юм. Бүтэн жил тойроход дараагийн алдартанд “Содон” хорооллын орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгнө. Харин хэрэглэгчдээс шалтгаалах зүйл гэвэл бид саналаа өгнө! Нөгөө талаар бид худалдан авалтаараа дэмжинэ. Харин ЛАПША брэнд бидний худалдан авалтыг урамшуулах хөшүүргийг хэдийнэ нэвтрүүлээд эхэлсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Энэ бүхэн нэг л зарчимтай. Тэр нь юу гэхээр “Иргэд нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Үндэсний үйлдэрлэл нь эх орноо тэтгэе!” гэсэн уриалга юм.

З.БОРГИЛМАА