Хариуцлагын гэрээ байгуулсан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах үүрэг чиглэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Нийслэлийн захирагчийн ажлын албанд өмнө нь үүрэг болгосон. Энэ дагуу захирамжийн төсөл боловсруулж байгаа аж.

Сануулахад Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн зургаадугаар сард хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж эхэлсэн юм.