“Инновацлаг Улаанбаатар” аяныг Налайх дүүргээс эхлүүллээ
2021/08/27
iUB буюу Инновацлаг Улаанбаатар аяны хүрээнд Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа.
Сургалтаар худалаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм.
Тухайлбал, Хорека софт ХХК, Рете ХХК, Чатбот ХХК зэрэг Улаанбаатар инновацын төвийн дэргэд бойжигч эдгээр компаниуд өөрсдийн хөгжүүлсэн онлайн платформ, ухаалаг утасны аппликейшныг Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд үнэ төлбөргүй санал болгон, хамтран ажиллах юм. Энэ компаниудын үйлчилгээг сонгосноор үйлчилгээ эрхлэгч иргэн Та интернетийн хязгааргүй боломжийг ашиглах боломж нээгдэж, хэрэглэгчдэд амар хялбар үйлчилгээг үзүүлэх давуу талууд бий болох юм.
Налайх дүүрэгт ойролцоогоор 610 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдгаас өнөөдрийн арга хэмжээнд 40 орчим нь оролцлоо. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар гадаад, дотоодын амжилтад хүрсэн бизнес эрхлэгч эрхмүүдийн тухай сонирхолтой илтгэлийг танилцуулж, цаашдын бизнесд нь амжилт хүссэн юм.