-Газарт нь санаархсан нь багадаад байшинг нь нураахаар шийдэв үү-

В.А.Моцартын "Дон Жуан" дуурь үзлээ. УДБЭТ-ьга гоцлол дуучид маань дэлхийн дуурьт чадварлаг гэгч нь дуулж тэднийг л гэж зорьж очсон үзэгчдийнхээ оюуны цангааг тайлж чадсан юм. Гол дүрүүдэд гарсан уран бүтээлчдээс гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга, гоцлол дуучин Ш.Наранчимэг хоёр л арав гаруй жилийн туршлагатай, бусад нь залуу дуучид байсан.

Шалиг язгууртан Дон Жуанд гоцлол дуучин баритон Ч.Энхтайван сайхан тоглолоо. Түүний зарц Лепореллод гоцлол дуучин басс хоолойт Ж.Бямбажав мөн л сайн дуулав. Тэрбээр гуравдугаар сард болсон нээлтийн тоглолтоор мөн энэ дүрээ амилуулсан юм.

Энэ удаа илүү өөртөө итгэлтэй, дүрээ тод илэрхийлж чадсан. Өдгөө дуурийн эрэгтэй цээл буюу тенор хоолой шаардах хэсэгт амжилттай дуулж яваа цөөн хэдэн дуучны нэг Б.Гомбо-Очир Дон Оттавиод дуулсан нь үзэгчдэд таалагдаж байсан юм. Дон Жуанд доромжлуулсан ч холдож чаддаггүй Донна Элвирад хувирсан гоцлол дуучин Ш.Наранчимэг арван жилийн өмнөх анхны тоглолтод мөн энэ дүрд гарч байсан. Харин одоо бүх талаар тогтож төлөвшсөн чадварлаг дуучны байр сууринаас дүрдээ хандаж үлгэр жишээ дуулж байна. Донна Анна гэж Дон Жуанд эцгээ хөнөөлгөсөн хонгор бүсгүйн дүрд залуу дуучин, Санкт-Петрбургийн Хөгжмийн академи төгсч гоцлол дуучин болсон Б.Энхнаран түрүүчийн адил уран гоё сопрано хоолойгоор уянгалуулан дуулсныг үзэгчид ихэд таалж байлаа. Гавьяат жүжигчин Ө.Уянга сэргэлэн цовоо тариачин бүсгүй Церлинагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол, дурайтал зурав.

Түүний сүйт залуу Мазеттод гоцлол дуучин Э.Бумхүү урьдынх шигээ итгэлтэй, үнэмшилтэй тоглосон. Үзэгчдийн танхим дүүрэн биш ч, хангалтай тооны хүн сэргээн тавьсан уг дуурийн хоёр дахь тоглолтыг хамтдаа үзсэн нь энэ юм. Уламжлал, театрын соёл, бичигдээгүй дэг ёсоор тоглолтын төгсгөлд тайзнаа гарч ирсэн уран бүтээлчид түүний дотор жүжгийн найруулагчаар ажилласан Австри улсын иргэн Ребекка Бланкеншип, найрал хөгжмийн удирдаач нарт баяр хүргэж, халуун алга ташилт бэлэглэсэн.

Гэхдээ үүний цаана "Ингэхэд яагаад бүхэл бүтэн дуурийн бүхий л үйл явдал ганцхан газар өрнөөд дуусчихав аа. Уг нь дуурийн бүлэг, үзэгдэл бүрт тайз солигдож, үйл явдал өрнөх орчин өөрчлөгдөж байдагсан биш билүү" гэсэн асуулт үзэгч бүрийн дотор байсаар байжээ. Тоглолт төгссөн, үзэгчид хаалгаар гаран гартлаа яагаад тайз солигдохгүй байсаар байгаад дуурь дуусчихав аа, тэгээд бас төгсгөл нь яасан тодорхой биш байв аа" гэж ярилцсаар байв. Сэтгүүлч үзэгч миний хувьд ч гуравдугаар сард болсон нээлтийн тоглолт үзэхэд ийм байсан, арай өөрчилж, засч янзалсан болов уу хэмээн бодтол хэвээрээ байхад нь гайхаж байлаа. Ганц нэг биш, үзэгчид сэргээн тавьсан шинэ бүтээлийг ийм сэтгэгдлээр хүлээж авсан нь нэгийг хэлж буй юм. Энэ тухай асууж, санал солилцохоор театрын найруулагчтай уулзмаар байвч театр одоогийн байдлаар ерөнхий ч, ерөнхий биш ч найруулагчгүй байгаа билээ. Туслах найруулагч бол бий.

Манай Дуурийн театрьш хүсэлт, Австри улсын Засгийн газрын дэмжлэгээр найруулагчаар ажилласан Ребекка Бланкенншп хоёругаар сард ярилцлага өгөхдөө "Энэ дуурийг 10 жилийн өмнө олон улсын уран бүтээлчид хамтарч анх тавихад зассан тайзанд тушиглэж сэргээн тавьж байна. Тухайн үеийн тайз, хэрэглэлээс хэрэгтэйг нь авч засч сэлбүүлэх замаар тайзыг шийдэж байгаа" гэж хэлж байсан. Яг хэлж байснаараа хийж. Гэтэл үр дүнд нь юу болов. Дон Жуан нэлээд олон газар очиж, янз бүрийн байдлаар авирладаг. Гэтэл тайз өнөө янзаараа хоёр өндөр хана л байж байдаг. Комендатор гэж хотын цагдаагийн газрын дарга, эсвэл даамлыг хэлээд байх шиг байгаа юм, Тэдний гэрт охнн Донна Аннаг нь бузарлахаар дайрч орж ирсэн ч, өмнө нь учирч, доромжлоод хаясан Донна Элвиратай учир явдал ярилцсан ч, тосгонд тариачдыг бужигнуулж, хөөрхөн бүсгүй Церлинаг үймүүлж явсан ч өнөө л хоёр хананы дунд үйл явдал өрнөнө. Маш уйтгартай, нэгэн хэвийн, жүжгийнхзэ өрнөл хөдөлгөөнийг хязгаарласан, тэр сайхан дуучдын ур чадварьн улам тодруулж өгөхийн оронд бүгдийг нь монотонный буюу нэг л суурь дэвсгэрт барьж байгаа нь үзэгчдийг ч залхаахад хүргаж байлаа.

Хоёр хананы хооронд нэг л их орон зай, дүучид тэр зайг бие сэтгэл, үйл хөдлөлөөрөө эзэгнэх гэж, дуүргэх гэж илүү хичээл зүтгэл гаргана. Зарим үед дуучид хийх юмаа олж ядан, сул хугацаа гарч ирэнгүүт бараг ямар дурд дуулж байгаагаа мартан өөрийнхөө мөрөө хавчих, хүзүүгаэ займчих зэрэг натур хөдөлгөөнуүдийг ч хийж байсан нь нэг бус. Энэ бүхэн дуурийн соёлтой Монголын захын үзэгчид анзаарагдсан гэдэгт итгэлтэй байна.

Театр шинэ бүтээл тавих гэсэн эрмэлзлэлийг хүндэтгэж байна. Гадаадаас найруулагч урьж авчирч их ажил ундруулсан хүчин зутгэлийг ч үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ бүхний үр дүнд бүтээл сайн гарч, үзэгчид таашаал авч, оюун санааны хувьд сөрөг биш, эерэг цэнэг авч аль аль нь урагшлан дэвжиж байх учиртай бус уу. Хөрөнгө хүч, хичээл зүтгэл, цаг хугацаа зарсан бүтээл ийнхүү өөлж, гоочдох зүйлээр олон, үзэгчдийн сэтгэл ханамжид нийцгүй, урлагийн бүтээлийн үнэ цэн гахээр үнэлэмжгүй төрнө гэдэг бол ухралт. Энэ нь ХДБЭТ удаан хугацааны турш уран бүтээлийн бодлого, апсын хараатай холбоотой амин чухал аеуудлыг барьж байх ёстой ерөнхий найруулагчгүй байгаатай холбоотой гэж дүгнэхэд хүрч байна.

Театрын найруулагч, тэгэх тусмаа ерөнхий найруулагч гэж хэн юм бэ. Уран бүтзэлийг бүх талаас нь харж, сэтгэж, өнгөрсөн болоод өнөө, ирээдүйн зангилаанд асуудлыг авч үзэх чадвартай, хөгжмийн, жүжиглэх, дуулах урлагийн өндөр боловсролтой, үзэгчид болоод нийгмийн хөгжилд өөрийн гэсэн үнэлгээ өгөх ухаантай, уран бүтэзлчдийнхээ ч, үзэгчдийнхээ ч сэтгэл зүйг мэдэрдэг. тэр бүхнийг уялдуулан холбож бодон, бодлого боловсруулан удирдах чадвартай өндөр зэрэглэлийн мэргэжилтэн байх ёстой юм. Гэтэл өнөөдөр Монгол Улеын Дуурь бүжгийн эрдмийн театр энэ хэрийн байтугай, үүрэг гүйцэтгэх төдий найруулагчгүй суусаар л байна.

Хамгийн сонирхолтой нь энэ театр дотор энэ муу дуурь гээчийг би ч найруулчихна, тэр ч чадна гэж өөрийгөө болон нэг нзгнээ хөөргөдөг, онгироодог нөхөд байх юм. Харлаа, үзлээ. Дуурийн, Моцартын орны дуурийн мэргэжилтэн еөрийнхөө "Дон Жуан"-ыг яаж найруулав даа. Тэгээд онгоцонд суугаад яваад өгсөн. Ард нь Монголд юу үлдэв. Цаашид ч гэсэн энэ л найруулгаар үзүүлээд байх уу. Урлаг урлагийн дээд дуурь гэдэгт хэн дуртай нь энэ мэтээр гар дүрдэггүй байх аа.

Найруулагчийн мэргэжилд мэргэжсэн мэргэжилтнүүд оюунаа шавхаж, бараг өөрийгөө, амьдралаа ч золиосолж бүтээж босгодог урлаг бол дуурь. Монголд үүнийг өнгөрсөн 50 жилд бий болгоод тодорхой түвшннд авчраад байлаа. Гэтэл өнөөдөр ингээд бүхнийг нураагаад хаячих уу. Шууд хэлэхэд Ардчилсан нам моиголчуудыг Дуурийн театргүй болгох гэж байна. Дуурнйн театрыг өдгөө удирдаж буй Ч.Мөнхзул захиралд ганцааранд нь буруу өгч болохгүй юм, Түүнийг оч гэж намаас нь томилж ирүүлсэн. Урлаг, тэр дундаа сонгодог урлагт одоо төр, засгийн эрхийг барьж буй Ардчилсан нам яаж хандаж, ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагийн илрэл олон янзаар харагдаж байна.

Зөвхөн дуурь ч биш, соёл урлагийн салбар, систем догоядож байна. Салбар толгойлж, удирдан зохион байгуулах үүрэгтэй сайд, дарга нар салбарыг зөнд нь хаяж байна. Магадгүй соёл урлагийн салбар дарга нарт ашиг өгдөггүй байх. Тиймээс алагчнлж ханддаг юм болов уу гэж бодоход хүрч байна.

Ам нээваа уушги нээ гэдэг ардын сайхан үг бий. Дуурийн театрынхан нэгэн зүйлд санаа зовоод хэтрүүлж хэлэхэд үхэж чадахгүй байдалд ороод байгаа аж. Театрт 20-30 жил ажилласан ахмадууд нь сэтгүүлчээс аврал эрэх мэт "Театрыг маань өрөөсөн бөөрнөөс нь нурааж кофе шооп нээх гэж байгаа юм байх. Өнөө зундаа хийхээр төсөл, төлөвлөгөө гаргажээ. Амраад ороод ирэхэд театрын маань кассны тэр хавийн хана багануудыг нураагаад хаа сайгуй байж байдаг худалдаа, үйлчилгээний газар шиг хүмүүс суугаад кофе уудаг газар болгох юм гэнэ. Түүх, соёлын дурсгалт байр байшинд гар хүрч болохгүй гэдэг хууль дүрмийн хаагуур нь ингэж алх дөш хангинуулах гээд байгаа юм, бүү мэд. Лав дарга ганцаараа ингэж шийдээгүй байлтай. Тэр сайд майд нь ингэж хий гэсэн юм уу.

Ардчилсан нам театрын мэдлийн газар руу дайрсан, одоо байшинг маань нураах нь. Хэлж ярих газар байвал дуулгаж өгөөч, хэвлэл мэдээллийн хүн байна, арга эвийг нь олж туслаач" гэдэг юм байна. Энэ ч бас мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг өнгөрөөх сэдэв биш. Тиймээс олны сонорт хүргэж байна Ер иь олон үзүүлэлтээр өдгөө төр барьж буй Ардчидсан нам УЦБЭТ-ыг үл тоомсорлож, үүх туүх, уламжлал, нэр хүндийг нь уландаа гишгэж байна даа. Нам энэ асуудалд онч мэргэн байж хаан урлагт хатан ухаанаар хандахгүй, хазайсан тийш нь түлхээд байх аваас өмгөөлөх хамгаалах үнэнч үзэгчид нь Ардчилсан намаас Дуурийн театраа аврах аян дайн зарлахад ч бэлэн байх шиг байна. Сонгодог урлаг тойрсон асуудлуудыг эрхбиш сэтгэл гарган судалж, боддого, шийдвэр байдаг юм бол түүндзэ тусгах биз ээ хэмээн найдна.

 

 

Р.ОЮУНЖАРГАЛ

/ӨДРИЙН ШУУДАН СОНИН/