Уул уурхайн хөрөнгө оруулалтаар хөөсөрч, жилд дунджаар есөн хувиар  тэлж байсан Монголын эдийн засгийн  өсөлт 2008 оны эцсээр олон улсын зах зээлд  зэсийн үнэ 60 хувиар унасны дараа ­1.6 хувь  хүртэл буурсныг санаж байна уу?

Тэр жил  төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Монгол  Улс ОУВС-­гаас 280 сая долларын (станд бай  буюу заавал мөрдөх санхүүгийн нөхцөлтэй)  зээл авч байлаа.

 Олон улсын санхүүгийн зах  зээлийн хямрал ч гүнзгийрч, монголчууд  эдийн засгийнхаа уул уур хайн хамаарлыг  багасган, бусад салбараа хөгжүүлэх тухай  ярилцаж, бас улстөрчид юу хийхээ уралдан  амлаж байсан ч 2010 оноос зэс, нүүрс, алтны  үнэ сэргэснээр бүгд мартагдаж, хөөсөн  бөмбөлөг дахиад л томорч эхэлсэн юм.

Үүний дараахан төр засаг уул уурхайгаас  олсон мөнгөө хуримтлуулж дэд бүтцэд  хөрөнгө оруулахын оронд Зөвшилцлийн  Засгийн газар байгуулсан хоёр том намын  2008 оны сонгуулийн үеэр уралдаж амласан  бэлэн мөнгийг иргэдэд тараав. Удалгүй  хуримтлал ч дуусч, ээлжит сонгууль  ойртох тусам амлалт нэхсэн ард түмний  “хөдөлгөөн” эрчимжиж байлаа. Засгийн  газар төрийн өмчит компаниудын орлогоос,  эсвэл тэднийг шахан зээл авахуулж Эрдэнэт  үйлдвэрээс 100 сая, “Эрдэнэс Тавантолгой”  компаниас 250 сая, “Оюутолгой”­гоос 100  сая доллар авч иргэдэд гардуулав.

2010 онд уул уурхайн салбарт авлига,  хууль бус худалдаа газар авсан тул хайгуул,  олборлолтын лиценз олгохыг тодорхой бус  хугацаагаар Ерөнхийлөгч зогсоож, 2012  оны сонгуулийн өмнөхөн уул уурхайгаас  гадна харилцаа холбоо, банк санхүүгийн  салбарыг стратегийн гэх болж, гадаадын  хөрөнгө оруулалтыг хязгаарлан чангалсан  шинэ хуулийг УИХ­аас гаргав. Уг хуулийг  баталсны дараа Монголд гаднаас орж ирэх  хөрөнгө оруулалт зогсож, байгаа хэсэг нь  гарч явлаа.

2012 оны сонгуульд ялсан Ардчилсан  нам жижиг намуудтай хамтран Засгийн  газраа байгуулж, юуны өмнө олон улсын  хөрөн гийн зах зээлд бонд гаргаж 1.5 тэрбум  дол лар (“Чингис” бонд), 250 сая доллартай  тэн цэх иений (“Самурай” бонд) зээл авав.  Өмнө нь баталгаа гаргасан 580 сая доллар  Хөгжлийн банкны бондтой нийлээд эдийн  засгийн 20, төсвийн 50 хувьтай тэнцэх хэм­ жээний гадаад өртэй боллоо. Эдийн засгийн  хөөсөн бөмбөлөг дахиад л томорч эхлэв.

2013 оны эхээр Монголбанк дээрх бон­дуудыг “баталгаа” болгон төгрөг хэвлэж,  эдийн засгийн өсөлтийг хадгалах, ажлын  байрыг хамгаалах зорилгоор барилга ба­ рих, орон сууц авах болон бензин, махны  борлуулалтын үнийг тогтворжуулах хөнгө­ лөлттэй зээл олгож эхэлсэн юм. Бондын  валютаас дутахгүй төгрөгийг эдийн засагт  эргэлтэд оруулах хүртэл үндэсний мөнгөн  тэмдэгтийн ханш харьцангуй багаар өөрч­ лөгдөж байлаа. Гэвч эдийн засгийн дөрөв­ ний нэгтэй тэнцэх гадаад худалдааны алдагдалтай, эдийн засгийн 50­60 хувьтай дүйх  гадаадын хөрөнгө оруулалтаар түүнийгээ  нөхөж байсан манай улсын гадаадын  хөрөнгө оруулалт зогсож, валютын урсгал  хоёр жилийн турш багассаар байсан юм.  Үүнээс улбаатайгаар өнгөрсөн намраас төг­ рөгийн ханш унаж эхэлсэн бөгөөд эдүгээ  нэг доллар 1800 төгрөг давав. 2010 онд  долларын эсрэг хамгийн их (Монгол төгрөг  15, Өмнөд Африкийн ранд 14, Австрали  дол лар 13 хувь) чангарч байсан төгрөг  огцом унаснаар эдийн засгийн олон харьцаа  алдагдаж, улмаар хөөсөн бөмбөлөг хийгээ  алдан исгэрсээр урьдчилан таах аргагүй  савчин жижгэрсээр хагарав. Монгол Улс  газардлаа.

УИХ 2014 оны тавдугаар сарын 8-­нд  Засгийн газраас эдийн засгийн идэвхжилийг  нэмэгдүүлэх талаар ирэх 100 хоногт авах  арга хэмжээг дэмжин тогтоол гаргав.  Санхүү, эдийн засгийн хүндрэлээс гарах,  төрийн өмчийн удирдлага, менежментийн  тогтолцоог өөрчлөх зорилготой ажлуу­ дын ихэнх нь Засгийн газрын мөрийн  хөтөлбөрт аль хэдийнэ багтсан ч хоёр жил  хэрэгжүүлэхгүй явж иржээ.  

Бизнес эрхлэгчдийг дэмжих гэдэг  үгийг төр засгийнхан тогтмол хэрэглэх  дуртай боловч бараг ихэнх үйлдлээ  зорилгынхоо эсрэг хийж, төсвийн зардлыг  өсгөн, шударга өрсөлдөөнийг боомилж,  улмаар хөгжлийн суурь зарчим болсон  бүтээмжийг бууруулчихдаг талтай. Төр  засгийн эдийн засгийн хөтөлбөрт голчлон  аж ахуйн ажил, бизнес багтсан байдаг тул  хэн, яаж гүйцэтгэхийг хэлэхгүй явсаар  эцэс тээ дахиад нэг төрийн компани байгуулдаг жишиг ч бий. Жишээ нь, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай тоног тө­ хөөрөмж, машин механизмын лизингийн  үйлчилгээг бий болгоно гэдэг нь юу гэсэн  үг вэ? Лизинг буюу зээлийн түрээсийн үйл­ чилгээг арилжааны том банкууд, хувийн  компаниуд үзүүлж байгаа. Ганц нөхцөл нь  банкны хүүгээс хямд л байх ёстой. Үүнийг  төрийн хөнгөлөлттэй зээл олгох замаар  шийдэх гэж байгаа бол өнөөдөр эдийн засагт  шинээр хэвлэн нийлүүлсэн төгрөг бүр ханш  сулруулж, гаднаас валютаар авч буй тоног  төхөөрөмжийн үнийг улам өсгөнө. Эсвэл  төрийн компани байгуулах гэж байгаа гэсэн  үг үү. Бас зээлийн үндэсний даатгалын  корпорацыг хэн байгуулах юм бол. Төр  өөрөө юү, эсвэл... Гэтэл “төрийн өмчийн  томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх  хөтөлбөр боловсруулна” гэдэг нь төрийн  өмч эзэнгүй байгааг л баталснаас өөр юуг  тодорхойлж буй хэрэг вэ? Харин төрийн  өмчит компаниудыг олон нийтийн хувьцаат  болгоно гэвэл өөр хэрэг юм.

Ер нь төр засаг олон төсөл дэмжинэ  гэсэн атлаа орлогын ганц эх үүсвэр болсон  аж ахуйн нэгжүүдээс авсан татварынхаа  90 хувийг буцаана гэдэг нь хэрхэн уялдаж  байгаа юм бол. Төсвийн зардлаа 20 хувиар  багасгаж хэмнэх нэг их наяд төгрөгөө  тэгж ашиглана гэсэн үг үү. Олон арван жил  ярьсан дэд бүтцийн төслүүдээ 100 хоногт  хэрэгжүүлэх тухай амласан ч хөрөнгө  нь бэлэн болчихсон V цахилгаан станцаа  эхлүүлэхгүй бололтой.

Аялал жуулчлалын салбарт сурталчилгаа хийхэд мөнгө гаргана гэснээс үйлчил­ гээг нь сайжруулна, жуулчны бааз, зочид  буудал, тээврийн стандартыг мөр дүүлнэ гэ­сэн тодорхой зүйлийг нарийв чилсан төлөвлөгөөнд нь тусгасан байх гэж найдаж байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын  жагсаалт гаргахдаа бүх ажлыг хэрэгжүү­лэхэд баримтлах суурь зарчим юу байхыг  тодорхойлбол илүү үр дүнтэй болох юм.

Уул уурхайн салбар дахь төрийн бодло­ гын зарчим бол урт хугацаанд тогтвортой,  байгаль орчинд бага халтай, сайн бодож  төлөвлөсөн, ил тод байх явдал. Авлигыг  багасгаж сайн засаглалыг бэхжүүлэхийн  тулд улс төрийн намуудын санхүүжилтийн  эх үүсвэрийг ил тод болгоё (энэ бол Засгийн  газрын ажил). Төрийн өмчит компаниудад  нийтийн хяналтыг тогтоохын тулд нийтийн  хувьцаат компани болгоно. Гадаадын хө­ рөнгө орж иртэл төгрөг шинээр хэвлэхгүй  байх, ер нь мөнгөний нийлүүлэлт эдийн  зас гийн өсөлтөө дагаж л ижил хэмжээгээр  өөрч лөгдөнө. Эсхүл эдийн засгийг дэмжих  бодлого чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ  гэх зэргээр гол үзэл баримтлалаа тодорхой  хэлээгүй учир 100 хоногийн төлөвлөгөө  хүсэл мөрөөдлийн жагсаалт шиг харагдаад  байгаа юм.

Монголын эдийн засгийг хөөсрүүлэн  хөөргөж, тэгээд буцаж унагаад буй гадаад,  дотоод бүх хүчин зүйлээ зөв тодорхойлж,  үргэлж өндөрт нисгэж, хүчтэй газардуулаад  байхгүйн тулд алсыг харсан, зах зээлийн  зарчимд суурилсан бодлого гаргаж сахилга  баттай хэрэгжүүлэх цаг болжээ.