Ю.Цэдэнбал агсны хөшөөг сэргээн засварлахаар буулгажээ
2013/04/15
Нийслэл хотод түүх дурсгалтай холбогдсон хүмүүсийн болон үйл явдлыг харуулсан нэлээд хэдэн хөшөө дурсгал байдаг. “Яг одоо Улсын драмын эрдмийн театрын өмнөх Ю.Цэдэнбал агсны хөшөөг буулгаж байна” гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Хөшөөний сууринд суулт өгч, цуурсан учраас засч янзлах ажил хийгдэж байгаа” гэв. Мөн суурийг нь засахаас гадна хөшөөнд гарсан зарим нэг гэмтэл, элэгдлийг ч мөн адил засахаар болсон гэдгийг албаныхан хэлж байна. Хөшөөг 2-3 хоногийн хугацаанд засч, бэхлээд буцаагаад сууринд нь байрлуулах аж. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлаас өмнө тохижилтын ажлыг дуусгах учиртай.