“Шоу”-чдын буянаар Монгол “Модоо барьж” байна!
2014/05/22
Цалин багатай ажил хийдэг хэрнээ идэх хоол, өмсөх хувцас нь цалингаасаа давсан ард түмэн бол Монголчууд гээд хэлчихвэл буруутахгүй.
Сүүлийн үед ам.долларын ханш өссөөр л... Эдийн засаг уналтанд орж хямарсаар л Засгийн газрын эдийн засгаа аврах багийнхны тоолуур явсаар л нэг мэдэхэд 100 хоног дуусч ард түмэн бид молиг үнхсэнээ мэдэх биз ээ.
"Шоу" хийх нь монгол улсын үе үеийн засгийн эрх баригчдад байдаг гэм биш зан бололтой. Эрүүл хүний ухааанаар бодоход мөлхөж буй эдийн засгийг эрчимтэй эмчилгээ хийнэ гэдэг юу л бол гэж хөгшчүүл халаглан сууна. Цаана чинь монгол улсдаа толгой баян компанийн харьяа гэгддэг "Изинис эйрвэйс" компани үйл ажиллагаа зогсоолоо. Өөрөөр хэлбэл, дампууралаа зарлаж байгаа нь энэ. Тус компани нь байгуулагдаад 8 жил үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани байсан. Үйл ажиллагаа зогсоох болсон нь санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж мэдэгдсэн билээ.
Эдийн засгийн хямрал ганцхан ард түмэнд ч биш байгууллагуудад явагдаад эхэлсэн хамгийн тод жишээ нь энэ. Үүнийг дагаад олон хүн ажилгүй болж буй ойлгомжтой. Нэг ажилчдын цаана нэг айлын амьдрал яваа.
Амьдрах гэж ядаж явахын хажуугаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн өссөөр л байна.
Махны дундаж үнэ: Энэ сарын 21-ний байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7630 төгрөг, үхрийн /ястай/ мах 8625 төгрөг, үхрийн цул мах 10665 төгрөг, адууны мах 6710 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.9 хувь, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас 2.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 6.6 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 3.9 хувиар буурч, луувангийн үнэ 7.4 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 5-р сарын 21-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 4.3 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.5 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.8 хувь, задгай сүүний үнэ 3.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувиар буурлаа.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.5 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ буурч буй үзүүлэлттэй ч махны үнэ өссөн хэвээр байна. Өндөгний үнэ нэмэгдэхэд Ерөнхий сайд битгий ид гэсэн харин одоо махаа ч авч чадахгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа айл өрх олон. Тэд юу идэх вэ? Эдийн засгийг элгээрээ нь мөлхүүлж аварна гэж "шоу" хийгчид бол тосонд умбаж, торгонд хөлбөрч байгаа юм чинь иргэдийн амьдралын яаж ч мэдэх билээ дээ. "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-өөр бөөн амлалт өгч ашиггүй цаг явуулсаар зарим нэг компаниудын халаасыг зузаалсан. Харин одоо тэрнийхэн ачаар ард иргэд "модоо барьж" буй нь илрэл энэ.
Бараа бүтээгдэхүүний үнэ, ам.доллар, юань, шатахууны үнэ ханш буулаа хэмээн бичихийг...
Х.Даваа
Зочин · 2014/05/24
Монголчууд ихэнх нь Ялангуяа хотын захын хорооллын ажилгүй, тэтгэврийн бага орлоготой иргэд
Зочин · 2014/05/24
Валютын ханш нэмэгдэж, Түүнийг дагаад ойр зуурын үх юмны үнэ нэмэгдэж байна. Монголчууд бид бас чамгүй тансаг хэрэглээтэй юм уудаа. Ер нь ажилгүйдэл буурахгүй байгаа юм биш үү. Хүмүүс ажилгүйдлээсээ сэтгэл гутралд орж, элдэв буруу бодол толгойд нь эргэлдэж, буруу зүйлийг хийж, буруу зүйлд татагдах нь их болдог үзэгдэл нийгэмд байна.
Зочин · 2014/05/24
odoo ch ulam l dordsoor baina ard tvmenteigee ami neg uls adilhan ydarch baina uu
Зочин · 2014/05/23
Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг ард түмэн чинь эрэн сурвалжилж байна. Үгүй ядаж ......................................... ..........................................................??????????????
Зочин · 2014/05/23
mongoloor duuren am soy .gar xodolbol am tosddog tsag bish.am xodolbol gar tosddog bolj dee xoshigortsogoo mongolchuud aa. xulixaaraa buuduulax chin ene dee.modxon gazargui bolox bailgui
Зочин · 2014/05/23
tiim bna
Зочин · 2014/05/23
мод алга байна хөө
zsssssss · 2014/05/23
MAH zasag barisan bol bur dordson bh bailaa ene hyamral ugaasaa l boloh bsan gehdee 2009 oniihoos urt urgeljlene gej delhiin ediin zasa****d sanuulj bsan biz dee iim balai uyer ni tor baridag azgui l bna daa AH huvid gehdee 2009 oniih shig bolchoogui l bna gej helmeer bna ene ni yah argagui gadnaas bond bosgosonii ach tus shuu
Зочин · 2014/05/23
kartiin baraand oochirlodog blh vbe dee
Зочин · 2014/05/23
ямар ч хяналтгүй байгаа болохоор бурхангүй газар бумба галзуурна гээч нь болж байна
Зочин · 2014/05/23
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/05/23
төр баяжихгүй зарим нэг долигнуур хүмүүс л баяжиж байгаа байх даа
Зочин · 2014/05/23
худлаа үнэ бариилт гэснээс болж энэ наймаачид даварчбайгаа