CU сүлжээ дэлгүүрийн Шангрила дахь салбараас худалдан авсан кимбабнаас шингэн цавуу гарч нэг иргэн хэлээ түлжээ.

Тухайн иргэн хэвлэлд хандаж дараах мэдээллийг өгсөн байна. 

Өнөөдөр өглөө Шангрила дахь CU дэгүүрээс худалдаж авсан кимбабнаас нь шингэн цавуу гарч, хэл нь түлэгдсэн. Ингээд дэлгүүртэй эргэн холбогдож нөхцөл байдлыг хэлэхэд "Та өөрөө цавуу хийчихсэн юм биш үү, бид цавуутай холбоотой ямар ч зүйл хэрэглэгдэггүй." гэжээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад тухайн асуудлыг ажлын өдрүүд буюу Даваа, Мягмар гарагаас шалгана гэх хариуг өгчээ.

Худалдан авсан кимбабаа эхлээд идэхэд хөгц амтагдаж байсан ба дараа нь шингэн цавуу урссан гэж тухайн иргэн хэлжээ.

Тухайн иргэнийг өмнө нь тус дэлгүүрээс худалдан авалт хийхэд мөн пирошкиноос нь яс гарч ирж байсан гэв.