Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан.

Түүний талаар арваннэгдүгээр сарын 18 /2022.11.18/-ны өдөр Цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймгаас алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ хамт самарт явсан байсан нь тогтоогдсон, охин олдсон” гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл охиныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Мэдээллийн дагуу албаныхан шуурхай ажиллаж, охиныг уулнаас буулгасан” хэмээж байв.

Тэгвэл бид ЦЕГ болон ар гэрээс нь тодруулахад "энэ сарын 26-ны өдөр охиныг эсэн мэнд ар гэрт нь хүлээлгэж өгсөн" гэв.