Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлын эрчимжүүлэхээр цагдаагийн 495 албан хаагч ажиллаж байна
2022/12/05
Өнөөдрөөс эхлэн Оффицероос Таван шар хүртэлх автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлж, зөвхөн нийтийн тээвэр зорчихоор болсон. Энэ ажлыг хэрэгжүүлэхн үүднээс өглөөний 06:00 цагаас эхлэн нийт 327 цэг дээр, цагдаагийн 495 албан хаагч, 44 албаны автомашин, 17 ачигч, чирэгчтэйгээр ажиллаж эхэлжээ.
Мөн 14 авто тээврийн улсын байцаагч ажиллаж байна.
монгол хүн · 2022/12/05
Энэ хэдэн цагдаа нар монгол хэлээ мэддэггүй нөхдүүд юмаа. Эгнээ биш "урсгал", эсвэл "цувраа" гэж яриач дээ. Эгнээ гэдэг чинь зэрэгцэж жагссан хүмүүс, цэргүүд, зэрэгцүүлж тавьсан сандал, зэрэгцүүлж зогсоосон машин гэх зэргийг хэлдэг юм. 1 дүгээр цуваагаар, эсвэл цувраагаар, эсвэл урсгалаар гэж ярьж, хэлүүлж хэвшүүлээч ээ, цагдаа нар аа, энэ хэдэн танхай жолоочийг. Монгол хэлээ сурчихаад, машинаа 1 дүгээр урсгалаар явуулахаа болих хэрэгтэй дээ... Замын хөдөлгөөний дүрмэндээ хүртэл, залруулга хийх хэрэгтэй болчихоод байна шүү,