Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн их гарчээ
2023/06/06
Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,470, мөрдөн байцаалтын 2,868 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Үүнээс 249 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Эдгээрийг дурдвал
- Хүний амьд явах эрхийн эсрэг 3
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115
- Өмчлөх эрхийн эсрэг 95
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 8
- Хүүхдийн эсрэг 1
- Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8
- Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 5
- Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээллээ.
Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдээс хамгийн их нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна.