Б.Жавхлан: Ажилласан жил цалингийн хэмжээгээр тооцон тэтгэврийн зөрүүг ойролцоо түвшинд тогтооно. Тэтгэврийн зөрүүг арилгаж 10 хувь нэмэгдүүлнэ
2023/06/08
2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр тодотгох гэж байна.
Энэхүү төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар УИХ-д өнөөдөр өргөн барилаа.
Сангийн сайд Б.Жавхлан "Нэг их наяд 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний
- 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдана.
- Ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум төгрөг
- Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, мөн өнгөрсөн хугацааныхыг нь нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдлээ" гэв.
Түүнчлэн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 187 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсвөөс нийслэлийн төсөвт хуваарилж байгааг тэрбээр мөн хэллээ.
Харин зорилтот халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ.
Дээр дурдсан таван чиглэлд төсвийн тодотголыг зарцуулснаар нэг сая гаруй хүнд үр дүн нь хүрнэ гэж тооцсон байна.
ШУУД ҮЗЭХ:
Б.Жавхлан: "Ажилласан жил цалингийн хэмжээгээр тооцон тэтгэврийн зөрүүг ойролцоо түвшинд тогтооно. Тэтгэврийн зөрүүг арилгаж, үнийн өсөлтэй уялдуулан 10 хувь нэмэгдүүлнэ" гэлээ.
Зөрүүг арилгах:
-Ажилласан жил авч байсан цалин хөлс ойролцоо боловч хэзээ тэтгэвэрт гарснаас хамаарч тэтгэвэр нь ялгаатай тогтоосон
-Тэтгэврийн тодорхой мөнгөн дүнгээр болон хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийн өмнө болон дараа тэтгэвэр тогтоолгосноос одоогийн авч байгаа тэтгэвэр зөрүүтэй
-Ажилласан жил, НДШ төлсөн жил ялгаатай боловч тэтгэвэр нь ойролцоо тогтсон тэтгэвэр авагчид.
Цалингийн нэмэгдэл салбар бүрт дараах байдлаар нэмэгдэж байна.
Зочин · 2023/06/09
Хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмнэ гэсэн яагаад ахмадуудад үйлчлэхгүй байгаан.Хүүхдийн тоогоор1.5 жилээр ажилласан жилийг нэмэх яасан бэ яагаад ахмад ,хөгшидийн ажилласан жил дээр нэмэхгүй байгаан эхчүүд,ээжүүд хүүхэд өсгөнө гэдэг чинь маш хүнд ажил хийж байгаан шүү Жнь: сайдаа таныг ч гэсэн эх чинь өсгөх гэж өчнөөн жил зарцуулсан гэдгийг санаарай эхийгээ хүндэлдэг бол хууль тогтоогчид бодоорой хүүхдийн тоогоор 1,5 жил бодож ажилласан жил дээр нэмэх нь зөв шүү үүнд хөгшин эх,залуу эх гэж ялгаж хэрхэвч болохгүй
Зочин · 2023/06/09
Хүүхдийн тоогоор 1,5 жил нэмэх яасан бэ ахмад хөгшид чинь залуухан ээж явсан юм шүү яагаад хүүхдийн тоогоор 1,5 жил нэмнэх хаана байна